Б.Болороо: Ээж бид хоёрын 10 хоног энд доороосоо жиндэн байж суусны үр дүн гарч байна гэж харж байна

hi

Нөхрийнхөө нас барсан хэрэгтэй холбогдуулан Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хөндлөнгийн оролцоотойгоор дахиж гаргуулахыг шаардаж, иргэн Б.Болороо төв талбайд 10 дахь хоногоо суулт хийж байна.

Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нар түүнтэй ирж уулзан, шаардлагыг хүлээж авч байгаагаа хэллээ. Энэ үеэр Ерөнхий сайд суулт хийж буй иргэдийг суултаа зогсоохыг хүсээд, уг хэрэгтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой уулзана гэдгээ хэллээ.

ЦЕГ-ын дарга С.Баатаржав: "...Ерөнхий сайд хэргийн талаар мэдээлэл, танилцуулгыг өнөөдөр авсан. Ингээд "Асуудлыг чирэгдэл үүсгэлгүй шийдэж өг" гэдэг чиглэл өгсөн. Мөрдөн байцаах албанаас прокурорт хандаж дахин шинжээч томилуулах хүсэлт гаргана. Прокуророос чиглэл өгөөд шинжээчээ томилно. Шүүх эмнэлгийн шинжилгээний хариу ямар хугацаанд гарахыг тодорхой хэлж мэдэхгүй байна..." гэв.

Иргэн Б.Болор: "...Ерөнхий сайд үндсэндээ ээж бид хоёрын тавьж байгаа шаардлагыг хүлээж авч байгаагаа хэллээ. Мөрдөн шалгах ажиллагаанд ажлын хэсэг байгуулаад хяналт тавина гэлээ. Гол шаардлага болох шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулах асуудлыг хүлээн авч 3-5 хүний бүрэлдэхүүнтэй нарийн мэргэжлийн эмч нарын багаар хөндлөнгийн дүгнэлт гаргуулахаар боллоо. Ээж бид хоёрын 10 хоног энд доороосоо жиндэн байж суусны үр дүн гарч байна гэж харж байна. Тиймээс суултаа өнөөдрөөр ингээд дуусгаж байгаагаа мэдэгдье..." гэв.

Хаха 5 16 Таалагдсан 8 Гунигтай 9 Нүдний булай 5 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0