Сибирийн байвгай малчин айл руу халджээ

hi

Сибирийн түймрээс болж идэш, тэжээлийн хомсдолд орсон хүрэн баавгай Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгийн сум сууринд орж ирсэн тохиолдол хэд, хэдэн газарт бүртгэгдээд байгаа аж. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт нутаглаж байсан айлын гэрт баавгай орж, хоёр иргэний аминд хүрчээ.

Тодруулбал, Энэ сарын аравдугаар сарын 04-ны өдөр Сибирийн хар баавгай малчин айл руу халджээ. Цагдаагийн алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулж, сүйтгэгдсэн гэрийн ойролцоо газарт булсан байсан хүүхдийн цогцсыг олсон байна. Мөн аавын биеийн хэсгийг олсон гэнэ. Одоогоор Сэлэнгийн байгаль орчны газрын мэргэжилтнүүд болон цагдаагийн алба хаагчид хамтран баавгайг эрэн хайж байгаа аж.

 

Хаха 5 16 Таалагдсан 8 Гунигтай 10 Нүдний булай 5 Пөөх