М. Учрал


БАЯН ХУЛГАЙЧ

hi

   Хулгайн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар авсан байдаг шинжээрээ бусад төрлийн гэмт хэргээс ялгардаг. Монгол улсад үйлдэгдэж байгаа нийт гэм хэргийн дийлэнх хувийг хулгайлах гэмт хэрэг эзлэдэг байна. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн дийлэнх хувь нь амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой иргэд үйлддэг байна.

Тэгвэл баян хүмүүс хулгай хийдэг үү?

Тиймээ. Төрийн эрх барьж байгаа эрх мэдэлтнүүд яг л хулгайн гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж татвар төлөгч иргэд бидний төлсөн мөнгийг НУУЦ ДАЛД АРГААР ХҮЧ ХЭРЭГЛЭХГҮЙГЭЭР хулгайлж БАЯЖИЖ байна.

Насаараа төрд ажиллаад төсвийн цалин авдаг, нэг ч бизнес хийж үзэлгүйгээр тэрбумтан болчихдог, хэдэн зуун саяын хаусанд амьдарч, хэдэн зуун саяын машин хөлөглөн давхицгаадаг гайхалтай суут ухаантай хүмүүсийг БАЯН ХУЛГАЙЧ гэж нэрлэхээс өөр яалтай билээ. Манай улс ч төрийн өндөр албан тушаалд гарсан хүмүүсдээ үнэхээр ЭЭЛТЭЙ улс шүү. Төрөөс тэрбумтанууд төрдөг улс манайхаас өөр байдаг эсэхийг мэдэхгүй юм.

Болдог бол тэднийг ХУЛГАЙЛАХ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж шоронд суулгадаг болохсон. Даан ч ...

Өмгөөлөгч М.Хандармаа

Хаха 0 2 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

БАЯН ХУЛГАЙЧ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1