М. Учрал


Манай нутгийн хурдан жороо хүлгүүд…

hi

Манай Завхан Ургамал нутаг хурдан жороохүлгүүдээрээ хувьсгалаас өмнө ч хувьсгалын жилүүдэд ч биднийг хүүхэд байхад чалдартай байсан, тухайлбал мянга найман зуугаад оны үед Нарт Буурал Даагандэлээр нутагтай Наран тайжийн ач хүү Балган тайжийн бор, анхны сум нэгдлийн дарга Гомбодоржийн Буньжав Бужаагийн улаан, гурван төрийн нүүр үзсэн Нянтайжав Налай баяны хүү Чадраа Андиагийн цагаан боривт, Санжийн Цэрэндонойн хонгорхалзан, Жалгирын Дорлигжавын халиун, Долгорын Шаравсамбуу Булиагийн хээр,Балган тайжийн хүү Халтууз Андиагийн эрээн нуруут хээр, хул морь, чагтан тамгатай бор, Мижидын Түмбүлэгийн хүрэн, Өвгөний Бүрүү Бүбүүгийн хүрэн, Дэмчигжав Дайдаагийн хээр, Лхамдоржийн халтар, Шадавын улаан, Ламжавын хулгарбор, Жамбын улаан,  Дондовын хүрэн,Гомбожавын бор, Рэнчингийн хээр, Жамбал даргын саарал, Дашсүрэн даргын сарт,Yнэнтогтохын борлог, Банзрагчийн улаан, Дэлэгнямын хээр, Полооцогийн хул, бор соёолон гээд л явж өгнө дөө.

Миний өвөг эцэг Амарсанаа тайж морь ихсайн таньдаг хүн байж Хотгойдоос анх хөтөлж ирж панз үзэргэсэн хүрэн морь,улаан морьд нь нутаг усандаа хожим нь алдартай хурдан хүлгүүд болох  дээр дурдсан Бүрүүгийн хүрэн, Шадавын улаанхэмээн алдаршсан түүхтэй. Өвөг эцэг Амарсанаа маань нас барахаасаа өмнө хэдэн сайхан хурдан жороо морьд бөөцийлж гал голомт галын зээ Сайханжаргал ахад өмчилж үлдээсэн нь олон жил миний бие тэднийг унаж сумын наадамд үзүүр түрүүлж айрагдаж байсан жороо борлог, цагаан толгойт, нарийн хээр, улаан зээрд, жирвий саарал морьддоо одоо ч хайртай. Ялангуяа, далан гурван оны сумын наадмаар Тас хайрханы араас тавьсан соёолон морьдын уралдаанд миний бие Сайханжаргал ахын нарийн хээр соёолонг унаж манай ангийн Ганзулын унасан Полооцог ахын бор соёолонгоос саахалтын чинээ зайд хоцорч шар гозойж тоосонд ньдаруулан байж үзүүрлэхдээ тоос нь тасарсан соёолон ямар хурдан дийлдэшгүйгэдгийг тэр үед л нүдээр харж ухаарч биширч билээ.Манай нутагт азарга төдийлөн уралдаад байдаггүй ч харин сумын наадмын сүүлийн өдөр үдээс хойх нь болох жороо морьдын уралдаан сумын цэнгэлдэх тойрон явагдах бөгөөд Ш.Дамдингийн жороо борлог,Б.Гунаажавын жороо халиун, Ц.Гонгоржавын жороо борлог, Д.Цолын жороо халиун,С.Халтармээрэнгийн жороо хээр, Дэмчигжавын жороо хээр, Бадамдоржийн жороо хул,Намжилдорж Данидаагийн жороо хээр гээд нутаг усандаа алдартай жороо морьд дөрөө харшин уралдах нь үнэхээр гайхамшигтай.

Хүүхэд байхын шохоорхон үздэг жорооморьдын уралдаанд ихэвчлэн халуунд хар шляпан малгайгаа халз шилэн дээрээ хаячихаад жороо хээрийнхээ зоон дээр бага зэрэг хажуу тийш хөндөлсөнхөн сууж хатан дөрөөндөө тэнхээ мэдэн жийх Халтармээрэн Данидаа л хамгийн олон түрүүлж байсан санагдах юм.Арван хоёр хүртлээ хурдны морь унажарван гурван наснаасаа хурдны морь уяж сойж хорхойсч хажуу зэргэлдээ сумдын наадам хэсэж үүр шөнийг ч ялгалгүй бүүргэн дээрээ зүүрмэглэж явахдаа нэгэн удаа Завханмандал сумын наадмаас буцах замд манай Хүнгүй голын алдарт Чойжоо панзынхаар шөнө дунд буугаад мордоход бидний арван дөрөв таван хүнд бүгдэд нь хуучин цагийн их, дунд гарын мөнгөн аяганд хоол цай хийж, архи айраг сөгнөн дайлж цайлахад аргагүй л нүнжигтэй баян гэдэг нь харагдаж байлаа.Энэ айлын эзэгтэй гэх улаа бутарсан хацартай, нилээн биеэрхүү тарган шар авхайг уг нь залуухан байхад нь манай голын Баатар Бааваа эхнэр болгон богтолж аваад явж байх замд нь Чойжоо панзотож байгаад эрийн сайн, морины хурдаар булааж аваад гэртээ авчраад суучихсанюм гэж манай уяаг авч явсан Рашцэрэн ах бидэнд Чойжоо панзынд буухын өмнөхөн морины сул явдал дунд хүүрнэсэн юм.  Тийм хувь тавилангаар ийм баян айлын эзэгтэй болдог амны хишигтэй л хүн байна даагэсэн бодол надад тэр үед зурсхийж билээ.

Манай нутагт дээх нь үед эхнэрээбуулгаж аваад явж байхад нь чадалтай нэг нь замаас нь булааж аваад суучихдагийм ёсон бас байсан юм байна лээ. Одоо орчин цагт арай ч тийм юм байхгүй байлгүй дээ.Тэр цагаас хойш тэгтлээ моринд хорхойсохзав зайгүй явсаар өдий хүрлээ, харин багадаа хамт наадамлаж байранд талхаа хувааж идэж явсан аймгийн алдарт уяач Дүгэржавын Баатарсүрэн Баадай маань/зураг дээр Алдарт уяач Баатарсүрэн борлог морьтойгоо/ одоо Ургамал сум ус голынхоо хурдан хүлгүүдийг хумжиж уяа сойлгыг нь тааруулж “Хүнгийн хурд” морин спорт уяачдын холбооны тэргүүнээр гарамгай сайн ажиллан холбооноосоо аймгийн алдарт уяач арвантавыг, сумын алдарт уяач гучийг төрүүлж өнгөрдөг жилүүдэд аймгийн шилдэг уяачдын холбоогоор удаа дараа шалгарсан нь угаасаа хурдан жороо хүлгээрээ алдартай Ургамал нутгийнханы маань уяач хөдөлмөрч малч морьтон ардын шинжтэйг хэлээд байгаа юм.

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 32 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1