М. Учрал


ЦЕГ: Г.Загдааг хойшлуулашгүйгээр баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна

hi

“Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдааг Цагдаагийн байгуулллагаас баривчилжээ. Өнөөдөр 21 цагийн орчимд түүнийг Цагдаагийн бие бүрэлдэхүүн хойшлуулашгүйгээр баривчилжээ. 

ЦЕГ-аас эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийг холбогдох байгууллагад хүлээлгэн өгч, “Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдааг хойшлуулашгүйгээр баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Прокурорын шийдвэрээр 461-р ангид албадан саатууллаа. 

 
Загдаа гуайг баривчилсан

Эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийг "Хүүхдийн хамгаалах төв"-д хамгаалалтад авч Г.Загдааг баривчиллаа

Posted by Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв on Saturday, April 11, 2020

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаад хүчиндүүлсэн гэх иргэн Д.Халиун хэвлэлийн хурал хийсэн билээ. 

Д.Халиун: “Зөв амьдрах ухаан”-аас гарснаасаа хойш олон газраас тусламж гуйсан. Хэн ч туслаагүй. Би тэнд охинтойгоо хамт хоёр жил амьдарсан. Г.Загдаа тус төвд байдаг хүмүүсийг доод талынхаа грашинд хүлж зодон, байнга хүчирхийлдэг. Г.Загдаа намайг хүчиндсэн. Эхлээд Загдаа ах, дараа нь хоёр нийгмийн ажилтан нь ч намайг хүчиндсэн" гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдэгдсэн. 

Хаха 91 301 Таалагдсан 153 Гунигтай 130 Нүдний булай 97 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 92