Админ


Эдийн засагч Х.Батсуурь: Тэтгэвэрийн зээлийн хүүг тэглэх нь хамгийн үр дүнтэй

hi

2020 оны босгон дээр ерөнхийлөгч маань тэтгэвэрийн зээлийг нэг удаа тэглэнэ хэмээлээ. Зөв, гэхдээ ...

 

Х.Батсуурь: Тэтгэврийн хамгийн бага хэмжээг 500,000 төгрөг болгож, зээлийн хүүг тэглэх нь зөв

Posted by ТУГ.мн on Thursday, January 2, 2020

-Тэтгэвэрийн зээл нийт дүнгээр: 776 тэрбум (18% хүүгийн төлбөр орсон дүн гэж ойлгогдоод байгаа)

-Тэтгэвэрийн зээл авагчийн тоо: 233 мянга буюу нийт тэтгэвэрт хамрагдагчийн 56%, өндөр настны тэтгэвэрт хамрагдагчдын 75%. Нэг зээлдэгч дунджаар 3,330,000 төгрөгний өр тэглүүлнэ.

-2020 оны улсын нэгдсэн төсөвт нийт тэтгэвэрт зарцуулхаар тусгасан мөнгөн дүн: 2.49 их наяд Өндөр настны тэтгэвэрт зарцуулхаар тусгасан мөнгөн дүн: 1.69 их наяд төгрөг.
Улсын нэгдсэн төсөвт тэтгэвэрийн зээлийг тэглэхэд зарцуулхаар тусгагдсан хөрөнгө: 0

Санхүүжүүлэх эх үүсвэр: Салхитын орд.
Салхитын ордыг олон улсын зах зээл дээр гаргаж мөнгө босгох эсвэл зээл болон бусад хэлбэрээр хөрөнгө босгоход хамгийн багадаа 1-1.5 жил шаардагдана. Салхитын ордыг бизнесийн эргэлтэд оруулж 500 тэрбумаас 1 их наяд төгрөгийн Ашигтай ажиллуулхад (тэтгэвэрийн зээлийг тэглэхэд зарцуулах) хамгийн багадаа 2-3 жил хэрэгтэй. Эрдэнэт, Эрдэнэс Таван Толгойн жишгээс хархад уул уурхайн томоохон компаниудыг ашигтай ажиллуулхад эдийн засгийн гэхээсээ улс төрийн шийдвэр илүү нөлөөлдөг.

Тэтгэвэрийн зээлийг тэглэхэд дараахь асуудлуудыг тодорхой болгох ёстой.
• Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд зээлийг тэглэх эрх, эрх зүйн орчин бий юу? Эцсийн шийдвэрийг УИХ гаргах уу?
• Зээлийг тэглэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр найдвартай юу?
• Салхитын мөнгөний ордын хууль ёсны эзэмшил, үйл ажиллагааны зөвшөөрөл баталгаажсан уу?
• Бусад эх үүсвэр юу байна вэ? Хууль ёсны, асуудал дагуулахгүй баталгаажсан эх үүсвэр бий юу?
• Зээлийг тэглэхэд яг хэдэн төгрөг шаардагдах вэ? 776 тэрбум + ... !

Тэтгэвэрийн зээлийг тэглэх хэнд ашигтай вэ, ямар үр дагавартай вэ?
1. Зээл авагчид. Зээл авагчид бүгд биш ч ихэнх нь өндөр настны тэтэтгэвэрт хамрагдагчид юм. Гэхдээ тэд зээлийг өөрсөддөө зориулж авдаг уу? Үгүй. Зээлийг голдуу өндөр настнуудын үр хүүхдүүд, хамаарал бүхий этгээдүүд авхуулсан байдаг. Машины зээл, байрны түрээс, гадаад аялал гэх мэтэд зориулагддаг.

2. Банкууд. Зээлийг тэглэх нь банкуудад маш ашигтай бөгөөд нэг удаагийн тэглэлт нь зээлийг цаашид улам тэлэх нэг талаас, нөгөө талаас зээлийн хүүг өндөрт барьж байх итгэл санаачилгыг бэхжүүлнэ.

3.Тэтгэвэрийн зээлийг цаашид үргэлжүүлэх, тэглүүлэх, ашиг хийх хэрэгсэл болгох зуршил, хүлээлтийг зээлдэгч, зээлдүүлэгч төдийгүй нийгэмд бий болгоно.

4.Тэтгэвэрийн зээл аваагүй хэсэг нь яах вэ? Тэд төрөөс үзүүлж буй хишгийг хүртэх эрхгүй хүмүүс үү? Тэд зээл авхаас зайлс хийснээрээ ялгаварлагдан гадуурхагдах уу? Тэтгэвэрийн зээл аваагүй 184 мянган иргэнээ гадуурхан орхивол шударга ёсонд тун ч нийцэмгүй, зарчимгүй зүйл болно. Тэгвэл эдгээр иргэдийг алагчлан үзэлгүйгээр хишиг хүртээхэд шаардагдах мөнгөн дун: 612.7 тэрбум төгрөг болно. Зөвхөн зээл авалгүй үлдсэн 176,000 өндөр настнуудад хишиг хүртээнэ гэвэл ойролцоогоор 586.08 тэрбум төгрөг шаардагдана.

Тэтгэвэрийн зээлийг тэглэх нь төрөөс ард түмэндээ, үүн дундаа өндөр настнууддаа үзүүлж буй их тусламж, хишиг юм. Тэтгэвэрт хамрагдагч бүх иргэдээ алагчилгүйгээр төр хишгээ хүртээх нь зүйтэй бөгөөд үүнд нийтдээ ойролцоогоор 1.35 их наяд төгрөг шаардагдах юм. Гэхдээ энэ нь 2015 онд хэрэгжсэн ихэнхдээ оффшорчид, олигархууд, татвараас зугтагсдад зориулсан, тэдний нуусан 35 их наяд төгрөгийг өршөөсөн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуультай харьцуулхад өчүүхэн зүйл. Нэгэнт төсөвт тусгагдаагүй тул энэ хөрөнгийг хаанаас яаж санхүүжүүлэх болоо гэдгийг л харах үлдлээ. Харин тэтгэвэрийн зээлийг тэглэхэд төгрөг хог болно, ханш унана гэх мэтийн цуу яриа нь эдийн засгийн үндэслэлгүй бөгөөд ард түмний сэтгэл зүйд нөлөөлөх замаар дотоодын эдийн засгаа хоролох гэсэн оролдлого бүхий улс төржсөн хийрхэл юм.

Эдийн засагч хүний нүдээр хархад тэтгэвэрийн зээлийг тэглэх энэ нэг удаагийн арга хэмжээний үр ашиг нь зурвасхан хугацаанд мэдрэгдээд өнгөрөх төдий бөгөөд урт хугацаанд үргэлжлэх бодлогын чанартай арга хэмжээ биш гэдгийг хэлэх нь зүйтэй гэж үзэж байна.

ШИНЭ-Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл Намаас баримталж буй эдийн засгийн бодлогын хөтөлбөрт тэтгэвэрийн зээлийн асуудлыг онцлон заасан. Тэтгэвэрийн зээлийг нэг удаа тэглэн ахмад настан, хөгшдөө дэмжих нь зүйтэй. Гэхдээ үүнтэй уялдуулан тэтгэвэрийн зээлийн хүүг тэглэх нь хамгийн үр дүнтэй, урт хугацааны туршид үр ашигаа өгөх, хувь хүн зээлдэгчийг төдийгүй эдийн засгаа бүхэлд нь дэмжсэн хамгийн зөв бодлого юм. Тэтгэвэр нь НДС-аас санхүүждэг эх үүсвэртэй, төрөөр баталгаажсан, давхар зээлдэгчийн батлан даагчаар даатгагдсан зээл тул хүүгүй байх бүрэн боломжтой юм. Тэтгэвэрийн зээлийг хүүгүй болгох нь ШИНЭ намын эдийн засгийн хөгжлийн цогц бодлогын нэг хэсэг бөгөөд нарийвчилсан судалгаан дээр үндэслэн гаргасан хэрэгжүүлэх зорилт юм.

Эдийн засагч Х.Батсуурь

Хаха 0 1 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 33 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 10