М. Учрал


Монгол улс "Саарал жагсаалт"-аас гарах эсэх шалгалт өнөөдөр эхэллээ

hi

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу FATF Монгол, Исланд, Зимбабве гэсэн гурван улсыг Саарал жагсаалтад оруулсан. Тухайн үед Монголбанкнаас ФАТФ Монгол Улсыг хяналтад байх орнуудын жагсаалт буюу “саарал” жагсаалтад оруулсан талаар мэдэгдэж байв. 

Монгол Улсад өмнө тавьсанчлан дараах дөрвөн шаардлагыг биелүүлэх үүрэг өгч байсан. Үүнд: 

1.З-р зорилт:  

Шууд хэрэгжүүлэх байгууллага –Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам /Мэргэшсэн нягтлан бодогчдын институт/,  ХЗДХ-ийн яам /Монголын Нотариачдын танхим, Монголын хуульчдын холбоо/

“Хяналтын байгууллагууд санхүүгийн институцийг зохих ёсоор нь шалгах, хяналт тавих, зохицуулдаг байх” 

2.7-р заалт: 

Шууд хэрэгжүүлэх байгууллага- Хууль сахиулах байгууллагууд /ЦЕГ, ТЕГ, АТГ, УЕПГ, Шүүх байгууллага/

“Мөнгө угаахтай холбоотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнүүдэд үр дүнтэй, хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхгүй болгохуйц шийтгэл ноогдуулах”

3.8-р заалт:

Шууд хэрэгжүүлэх байгууллага – Сангийн яам, Гаалийн ерөнхий газар

“Гэмт хэргийн орлого, хэрэгслийг хураан авах” 

4.11-р заалт:

Шууд хэрэгжүүлэх байгууллага- Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар 

“Нийтээр устгах зэвсгийг түгээхтэй холбогдсон хувь хүмүүс, хуулийн этгээд нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх”.

Дээрх 4 зүйл бүхий заалтуудыг шууд хэрэгжүүлэх шаардлагатайг Монгол Улсад үүрэг болгоод байсан билээ. 

Тэгвэл "Саарал жагсаалт"-аас Монгол улс гарах эсэхийг шийдэх эцсийн шийд гарахын өмнөх шалгалт өнөөдөр өглөөнөөс албан ёсоор эхлэж байгаа аж. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0