
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газраас цар тахалын үед зургаан сарын хугацаанд НДШ-ийг ААН, компаниудыг чөлөөлөх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ.
НДШ-ээс чөлөөлөгдөх арга хэмжээнд дараах гурван ажилчид хамаарахгүй аж. Үүнд:
Учир нь тендерийн шалгаруулалтад ирүүлсэн үнийн саналдаа ажилчдын цалин хөлс, татварыг бүгдийг нь тусгасан байдаг тул хөнгөлөлт эдлэхгүй гэдгийг онцлов.
Харин ААН-үүдэд Ажилгүйдлийн сангаас гурван сарын турш сар бүр 200,000 төгрөг олгох болсон талаар тэрбээр "Төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллаагааг нь зогсоосон ч ажлын байраа хадгалж байгаа байгууллагуудад энэ шийдвэр хамаарна" гэв.
Мөн түрээсийн талбөрийн хэмжээг бууруулсан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдуулах татварыг чөлөөлнө. Үүнд: төвлөрсөн зах, худалдааны төвүүд, үйлдвэр үйлчилгээний газрууд, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтын байр, талбай үүнд хамаарах аж.
Эх сурвалж: Сангийн яам





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2020-04-02 06:02:53
Uhsss
Зочин 2020-04-01 16:52:21
Дандаа худлаа ярьж хүмүүсийн мэдрэлээр наадаж байхаасаа ичдэггүй юмуу Ард түмнийг тэнэг гэж бодоо юу