М. Учрал


Ч.Хүрэлбаатар: Банкны салбарт реформ хийх ёстой

hi

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр Засгийн газраас цар тахалын үед хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ. Уг мэдээллийн үеэр банк санхүүгийн салбарын асуудлаар мэдээлэл хүргэв. 

Тэрбээр, "Дэлхий даяар тархсан коронавирусыг бид тооцоолоогүй. Өнөөдөр жилийн 3% өсөлттэй байсан АНУ-ын эдийн засаг -5% болон гэж дэлхий дээр хэн ч зүүдлээгүй. Тэгэхээр бид нарын хувьд өнөөдөр Монгол тулгамдаад буй асуудлыг яаж шийдвэрлэх вэ? иргэдэд дарамтгүйгээр яаж шийдвэрлэх вэ? яаж ААН-үүдээ дампууруулчихгүй шиг арга авах вэ гэдэг нэг номерт явж байна.

Энэ Засгийн газарт эдийн засгийг унагаах түүний дотор ард иргэд, ААН-үүдэд хүндээр үүрүүлэх эрх байхгүй учраас долоо хэмжиж нэг огтол гэдэг зарчимаар нэлээн сайн үзэж байж ярьж явна. Анх төлөвлөсөн төлөвлөгөөгөөр явж байна. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад алдаа гаргаагүй явж байна. Цаашид алдаа гаргавал дор дор нь засаад явна.

Хэрэглээний зээл асуудлаар Арилжааны банкууд өөрсдөө бидэнд хүсэлт тавьсан. Зээлийн ангиллыг өөрчлөөд өгөөчээ тэгэх юм бол хэрэглээний зээл болон ААН-үүдэд олгосон зээлийг тодорхой хэмжээгээр хугацааг нь хойшлуулах, арга хэмжээ авах боломжтой байна гэж хэлсэн. Хүсэлтийг нь судлаж аваад холбогдох шийдвэрийг тэр дор нь гаргасан. Арилжааны банкууд шийдвэрлээд явах ёстой.

Нэг л зүйл харагдаж байна. Банкны салбарт реформ /шинэчлэл/ хийх ёстой. Банкууд дээр өрсөлдөөнийг бий болгох ёстой. Тэгж байж ХҮҮ буудаг орчныг бүрдүүлэхгүй бол алийн болгон бид хэсэг цөөн хүний амыг харж, гарынхан хөдөлгөөнийг харж суух юм бэ гэдгийг би хэлье" гэв.

Хаха 13 50 Таалагдсан 8 Гунигтай 4 Нүдний булай 6 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 5