Админ


Энэтхэг Орос улсууд Монголоос коксжих нүүрс авна

hi

   Энэтхэг Улсыг цөөн хэдэн орноос  коксжих нүүрсний хамааралтай байдгийг бууруулахын тулд Монгол болон ОХУ-тай коксжих нүүрсний импортын хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа талаар тус улсын  Газрын тосны сайд Дхармендра Прадхан мэдэгджээ.  Тус улс 2030-2031 онд 300 сая тонн ган үйлдвэрлэхээр төлөвлөсөн тул гангийн үйлдвэрлэлийн түүхий эд болох коксжих нүүрсийг боломжийн үнээр импортлохоор төлөвлөж байгаа аж.

   Эх сурвалжийн мэдээлснээр, Энэтхэг улс Оросын "Восточный" боомтоор дамжуулан нүүрс импортлох хувилбарыг судалж үзэж байгаа гэнэ. Түүнчлэн Оросын эрх баригчидтай хэлэлцээр эхлүүлсэн бөгөөд коксжих нүүрсний тал дээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ.

Хаха 0 4 Таалагдсан 0 Гунигтай 2 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2