Э.Намуунзаяа


Олимпийн наадамд Канад улс тамирчдаа оролцуулахгүй

hi

    Шинэ төрлийн коронавирусын улмаас 2020 онд явагдах, явагдаж байсан олон тэмцээн цуцлагдсан. Харин Япон улсын Токио хотноо зохиогдох 2020 оны Олимпийн наадамд Канад улс тамирчдаа оролцуулахгүй гэдгээ зарлалаа. Мэдэгдэлдээ “Олон нийт болон тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдал,  хамгаас чухал” гэжээ.
Covid-19 халдвар өнөөдөр Канад улсад шинээр 142 хүн бүртгэгдэж, нийт 1470 хүн халдвартай нь тогтоогдож, 20 хүн коронавирусын улмаас амиа алдсан байна.
Ташрамд дурдахад, Рио-2016 наадмаас Канадын баг алт-4 мөнгө-3 хүрэл-15 нийт 22 медал хүртэж байсан юм. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх