М. Учрал


Токио 2020: Япончууд олимпыг хугацаандаа амжихгүй хэмээн таамаглаж байна

hi

Японы хэд хэдэн хэвлэлээс иргэдийнхээ дунд явуулсан санал асуулгаар Токиогийн олимпыг хугацаандаа болохгүй, хойшлох байх гэсэн бодолтой хүн олон байгааг харуулжээ.

“Kyodo News”-ийн явуулсан санал асуулгад оролцогчдын 70 хувь нь олимпыг төлөвлөсөн хугацаандаа амжихгүй байх гэж санал өгсөн бол дотоодын хоёр өөр хэвлэлийн санал асуулгад оролцогчдын 60 гаруй хувь нь хойшлоно гэж санал өгчээ. Эдгээр санал асуулгад оролцогчдын ердөө 20 хувь нь ирэх долдугаар сард олимпын нээлт болно гэж таамагласан байна.

Олимпын бамбарыг асаах ёслол энэ сарын 12-нд Грект болсон. Үүнээс хойш корона вирусын халдвар тархахаас сэргийлж, Грекийн Засгийн газраас арга хэмжээг түр зогсоосон билээ. Энэ сарын 26-нд бамбарыг Японы бие төлөөлөгчид хүлээлгэн өгөх ёстой ч одоогоор тодорхой бус байгаа аж.

Гэхдээ Японы ерөнхий сайд Шэнзо Абэ өнгөрсөн бямба гаригт хийсэн албан мэдэгдэлдээ “Токио 2020”-г хугацаанд нь зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа зарласан билээ.

Японы Засгийн газар олимпын бүтээн байгуулалтад зориулж, 12.6 тэрбумаас 25.2 тэрбум ам.доллар зарцуулсан. Хэрвээ олимпыг хойшлуулах болвол энэ их мөнгөний зардлыг нөхөх тун бэрх асуудал болох юм.

Koo

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0