Токио 2020: Марафоны уралдааныг Саппород зохион байгуулна

hi

“Токио 2020” зуны олимпын марафон болон спорт алхалтын төрлийг Саппоро хотод зохион байгуулах болжээ.

Нийслэл Токиогоос 800 км зайд орших Хоккайдо мужийн Саппоро хөнгөн атлетикийн марафон болон спорт алхалтын төрлийг зохион байгуулах болжээ. Токиод олимпын үеэр хэт халах эрсдэл өндөр тул цаг агаарын хувьд харьцангуй таатай байдаг Саппоро хотыг сонгосон гэнэ.

Токиод өнгөрсөн зун хэт халж, үүний улмаас багадаа 50 гаруй хүн өөд болсон гашуун түүх бий.

“Токио 2020” олимпыг зохион байгуулагчид ид халууны үеэр тамирчдад ирэх ачааллыг багасгах үүднээс олон шинэлэг санаа дэвшүүлсэн. Марафоныг өглөөний 6:00 цагт эхлүүлж, тусгай будаг цацаж, сэрүүцүүлсэн зам дээр уралдахаар төлөвлөсөн юм.

Олон улсын олимпын хорооны энэ гэнэтийн шийдвэрийг Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн Себастьян Ко дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Ийм шийдвэр гарахад саяхан Катарын Доха хотод болсон хөнгөн атлетикийн ДАШТ чухал нөлөө үзүүлсэн юм. Хэт халууны улмаас тус тэмцээн тамирчдад багагүй дарамттай байсан билээ.

Сонирхуулахад, эмэгтэй марафоны төрөл ирэх оны наймдугаар сарын 2-нд, эрэгтэйчүүд нь олимпын сүүлийн өдөр буюу наймдугаар сарын 9-нд болно. Харин эрэгтэйчүүдийн 20 км спорт алхалтын төрөл долдугаар сарын 31-нд болж, олимпын анхны медальтнууд тодрох юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0