Админ


Б.Болорчимэг: Арилгах эмчилгээгээр цагаан хорхойг бүрэн эмчилнэ

hi

Хүүхэд цагаан хорхойтох нь энгийн үзэгдэл мэт үзэж, дур мэдэн эм авч уулгадаг нь өвчний дахих нөхцөл болдог. Тиймээс цагаан хорхойн өвчлөлийн талаар, хэрхэн үр дүнтэй эмчлэх талаар Уламжлалт анагаах ухааны их эмч, Оточ Манрамба Их сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхимийн багш Б.Болорчимэгтэй ярилцлаа.

-Хүүхдийн цагаан хорхой болон хорхой өвчнийг уламж-лалт анагаах ухаанд хэрхэн авч үздэг вэ. Юунаас шалтгаалж үүсдэг талаар ярихгүй юу?
-Түүхий сүү, чихэр, лууль зэрэг идээ ундыг хэтрүүлэн хэрэглэх, чийгтэй, хүйтэн газар удаан суух, хүүхдийнхээ ариун цэврийг муу сахиулсанаар цагаан хорхой өвчин үүсэх халдварлах гол шалтгаан болдог. Хорхой өвчнийг ерөнхийд нь гадна орших /бөөс, хуурс/ дотор орших буюу хий, шар, бадган, цусны хорхой байдаг. Бадганы хорхой голлон ходоодонд оршино. Хийн хорхой олгойд, шарын хорхой шар үс, шүд, нүд, арьс, шулуун гэдэс, цусны судсанд оршдог. Эдгээр нь бүгд нянгийн өвчний шалтгаан болдог юм. Цагаан хорхойгоор ихэвчлэн хүүхдүүд өвчилдөг бөгөөд хүүхдийн ариун цэврийг муу сахиулах, гараа дутуу угаах, жимс ногоог угааж цэвэрлэхгүй идэх, түүхий жимс, ногоо, түүхий сүү, тараг, амтлаг, чихэрлэг идээ унд, цагаан идээг хэтрүүлэн хэрэглэснээс хорхой өвчин үүснэ. Мөн гэрийн тэжээмэл амьтдаас халдварлах тохиолдол ч бий.
-Цагаан хорхой өвчний үед загатнахаас өөр ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Ихэнх эцэг эхчүүд загатнах шинж тэмдэг илэрсэн хойно цагаан хорхойтсон байна гэдгийг мэддэг. Загатнах шинж тэмдэг илрэхээс өмнө хэвлийгээр хөөж томроно, өвдөлт заримдаа их заримдаа бага байдаг. Хүүхэд оройгоор уйлж, олон хүний дуу чимээнд уурлан, эвхэрч хэвтэх, унтаж байхдаа яргалах, бөх унтаж чадахгүй байх зэргээр бие нь тавгүйрхвэл цагаан хорхойтсон байж магадгүй гэж үзэн эмчид үзүүлэх шаардлагатай. Цагаан хорхойг тоохгүй байж болохгүй. Ялангуяа эмэгтэй хүүхдийг маш сайн анхаарч байхгүй бол өвчилсөн тохиолдолд хор нөлөө ихтэй байдаг.
-Хүүхэд болгон л цагаан хорхойтдог гээд тоодоггүй шүү дээ. Өвчилсөн тохиолдолд ямар хүндрэл үүсэх вэ?
-Хүүхдийн хошногоны амсар загатнах нь унтахын өмнө буюу шөнө оройн цагаар илүүтэй нэмэгддэг. Маажсанаас болоод хошногоны амсар шалбарч халдвар орж үрэвсэх эрсдэлтэй. Хялгасан хорхой идэвхитэй үедээ ойр орчимдоо өндгөө гаргадаг учир эмэгтэй хүүхдэд бэлгийн уруулын завсар, үтрээнд орж үрэвсүүлдэг. Тиймээс бэлгийн уруул загатнах, цагаан ялгадас гарах, шээхэд өвдөх зэрэг шинжүүд илэрнэ. Өвчилсөн тохиолдолд сайн эмчлүүлэхгүй бол хүндэрдэг өвчнүүдийн нэг. Эмчлэлгүй удаавал бөөрийг гэмтээх аюултай шүү дээ. Дээрээс нь хүүхдийн дархлаа суларч, тэжээлийн доройтолд орно.
-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Хүүхдийнхээ хувийн ариун цэврийг сайн сахиулах, дотуур хувцсыг нь өдөр болгон солих, амтлаг идээг хэтрүүлэн хэрэг-лүүлэхгүй байснаар урьдчилан сэргийлж болно. Цагаан хорхой нь бохир гараар халдварладаг тул гарыг нь тогтмол угаалгаж байх хэрэгтэй. Дотуур хувцсыг нь тусад нь угааж индүүдэж өмсгөх шаардлагатай. Мөн хүүхдийн ор хөнжлийн даавуугаар дамждаг тул тогтмол угааж, индүүдэх хэрэгтэй. Хамгийн гол нь хүүхдийн хумс болон бохир гараар дамждаг тул ариун цэвэр муу сахиснаар дахин дахин өвчлөх магадлалтай.
-Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ цагаан хорхойтсон үед эмийн сангаас дур мэдэн цагаан хорхойны эм аваад өгчихдөг шүү дээ. Гэвч бүрэн эдгээж чаддаггүй. Уламжлалт анагаах ухаанд ямар эмчилгээ хийдэг вэ. Ямар эмчилгээ илүү үр дүнтэй байна?
-Цагаан хорхойн эм зөвхөн хошногоны амсар дээр байгаа хорхойг туулгаж гаргадаг. Тиймээс нэг хэсэгтээ загатнаа, зовиур арилж, намжмал байдалд ордог ч өндөг нь үлдсэн байдаг учир эргэж сэдэрдэг. Энэ болгонд эм өгөх нь сөрөг нөлөөтэй бөгөөд төгс үр дүнтэй эмчилгээ болж чадахгүй байна. Тиймээс хүүхдийн дархлааг тэтгэсэн эм тан уулгах, уламжлалт анагаах ухааны нируха, зөөлөн шимт, угаалга зэрэг арилгах эмчилгээг эмчийн зааврын дагуу хийлгэх нь үр дүнтэй. “Манба Дацан” эмнэлэгт эдгээр эмчилгээг хийснээр бүрэн эмчлэгдэж байна.
-Сармис хийх, бургуй тавих зэргээр гэрийн нөхцөлд эмчлэх гэж оролддог шүү дээ. Энэ нь хэр үр дүнтэй бол?
-Сармис нь хорхой өвчнийг дарах чадалтай боловч гэ-рийн нөхцөлд бүрэн эмчлэх боломжгүй. Гэрийн нөхцөлд авч байгаа арга хэмжээнүүд шинж тэмдгийг дарж байгаа ч бүрэн эмчилж чадахгүй. Тиймээс мэргэжлийн эмчид хандаж эмчлүүлэх нь илүү үр дүнтэй гэдгийг анхаараарай.

-Ярилцсанд баярлалаа.

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 32 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0