М. Учрал


Н.Ялалт: “Алтан судал” киногоороо дэлхийд өрсөлдөнө

hi

Жүжигчин Н.Ялалт нь сүүлийн 20 жил орчуулгын кинонд дуу оруулж яваа мундаг туршлагатай уран бүтээлч. Түүнчлэн Монголын кино урлагийн ертөнцөд өөрийгөө хэдийнээ таниулж олны хайр хүндэтгэлийг хүлээж буйгаа дүр бүтээсэн бүтээл бүртээ нотлосоор байдаг. Түүнийг үзэгчид төдийгүй урлагийнхан үнэхээр “дотортой” жүжигчин гэж үнэлдэг юм. Үнэхээр ч Монголын кино урлагийг өнгөлж яваа жүжигчдийн жагсаалтад тэрээр нэлээд дээгүүрт бичигдэх нь гарцаагүй. Тэгвэл түүний чадвар Монголдоо төдийгүй олон улсад үнэлэгдэж эхэлсэн байна. Тэрээр ирэх сард болох Берлиний кино наадмын нээлтэнд шинэхэн уран бүтээлтэйгээ оролцох урилга хүлээн аваад байгаа юм байна.

Тодруулбал: Германы “Basis Berlin” кино компани болон Араб, Австри, Монгол зэрэг улсын уран бүтээлчид хамтран бүтээсэн “Алтан судал” кино 70 дахь удаагийн Берлиний кино наадамд оролцож, “Алтан баавгай” шагналын төлөө өрсөлдөхөөр боллоо.

“Basis Berlin” кино компаний уран бүтээлчид 2018 онд Монголд ирж жүжигчдийн сонгон шалгаруулалтаа хийсэн бөгөөд тэд жүжигчин Н.Ялалтын чадварыг ихэд үнэлж киноныхоо гол дүрд тоглуулахаар гэрээ хийсэн байжээ.

 

Хаха 0 5 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 2 Пөөх