Б.Ариун-Уянга


Гадаад харилцааныс сайд Н. Энхтайван Вьетнамын элчин сайд Д.Т.Хыөнгийг хүлээн авч уулзлаа

hi

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Т.Хыөнг-ийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч уулзав. Монгол Улс Вьетнам Улсыг Зүүн өмнөд Ази дахь гол түнш хэмээн үзэж, харилцаагаа бүх талаар гүнзгийрүүлэхэд ач холбогдол өгдгийг Н.Энхтайван сайд тэмдэглээд цаашид харилцааныхаа түвшинг ахиулах эрмэлзэлтэй буйгаа илэрхийлэв.

Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх үүднээс Монголоос Вьетнамд гүн хөлдөөсөн мах экспортлоход шаардлагатай хүнсний эрүүл ахуйн гэрчилгээг эцэслэн тохирох хэрэгтэй байгааг сайд Н.Энхтайван онцлов. Мөн тэрээр Вьетнам, Энэтхэг Улсад саатаад буй монгол иргэдээ эх оронд нь авч ирэх зорилгоор Улаанбаатар-Ханой-Шинэ Дели чиглэлийн нислэгийг ойрын хугацаанд үйлдэхээр төлөвлөж байгаагаа мэдээлж, холбогдох дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Элчин сайд Д.Т.Хыөнг Гадаад харилцааны сайд Н.Энхтайванд үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Хоёр тал Монгол, Вьетнамын хооронд худалдааг нэмэгдүүлж, худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх, экспортод чиглэсэн хамтарсан үйлдвэр барих асуудлаар санал солилцлоо.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0