М. Учрал


Шүүхээс Ж.Эрдэнэбат нарыг гэм буруутайд тооцож, ял оноох шүүх хурлыг товлолоо

hi

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын таван хүний гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал хоёр өдөр үргэлжилсний эцэст шийдвэрээ гаргалаа.Шүүхээс Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг гэм буруутайд тооцсон бол С.Мандахбатыг хэрэгт холбогдолгүй гэж үзсэн байна. 

Шүүхээс "Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Мандахбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулах шүүх хуралдааныг 2020,07,06-ны өдрийн 09:00 цагт товлолоо" гэв.

Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж байсан юм.

Хаха 3 5 Таалагдсан 0 Гунигтай 8 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2