М. Учрал


Н.Номтойбаярын өмгөөлөгч шүүх хурлыг орхиж гарав

hi

  Н.Номтойбаярын шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 14:00 цагт эхэлж  20:00 цагийн орчим завсарласнаар өндөрлөв. Ямар нэгэн шийдэлд хүрээгүй тус хуралдааныг маргааш/2020.07.03/ өглөө 09:00 цагт дахин товлосон юм.

Шүүгдэгч Н.Номтойбаяр нь өөрийн өмгөөлөгч болох Х.Базаррагчаа, Х.Мандахбаяр нараар өмгөөлүүлэхээс татгазсан учир өмнөх буюу/2020.06.20/-нд болсон  шүүх хуралдааны хойшлох шалтгаан байв. 

Тэгвэл өнөөдөр Н.Номтойбаярын өмгөөлөгчөөр Должинсүрэн оролцохоор болсон байна. Тэрээр шүүхийн танхимд орж ирээд “...шүүгдэгчийн хэрэгтэй танилцмаар байна...” гэсэн шаардлагыг шүүх бүрэлдэхүүнд тавьжээ.

Шүүгчдийн зүгээс “... хавтаст хэрэгтэй танилцах боломжгүй. Танд шүүх хурлаас өмнө үзэж, танилцах зөндөө боломж байсан. Өнөөдөр шүүх хуралдааныг шууд явуулна...” гэсэн хариултыг өгч шүүх хуралдааныг эхлүүлжээ. Үүний хариуд Г.Должинсүрэн “...Би шүүх хурлыг хаяж гарлаа. Намайг торговол торго...” гээд танхимыг орхин гарчээ.

Өнөөдрийн шүүх хурлыг өмгөөлөгч хаяж гарснаар Н.Номтойбаяр өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцсон юм.

Дээрх хэрэг Эрүүгийн хуулийн 22.1.3 дахь зүйл заалтыг ноцтой зөрчиж байна.

Тус зүйл заалтад” Гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна.

Өмгөөлөгчийг хуулийн дагуу торгууль ноогдуулахгүйгээр танхимд үлдээлгүй шүүх хурлаас гаргаж явуулсан нь УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт албан шахалтаар ял өгөхөөр хурлуудыг зохион байгуулж буй үйлдэл болсон хэмээн шүүмжлэх нэгэн ч байна.  

Нөгөөтэйгүүр улсын шүүгч хүн өмгөөлөгчид өмгөөлөх эрхийнх нь дагуу шүүгдэгчийн хавтаст хэрэгтэй нь танилцуулахгүй шууд тэнхимаас гаргаж өмгөөлөгчгүй шүүх хурлын явуулж байгаа нь хуульд нийцэхгүй асуудал хөндөгдөж байна.

Хаха 7 15 Таалагдсан 14 Гунигтай 11 Нүдний булай 19 Пөөх