М. Учрал


Б.Жаргалсайхан: Малчид, ченжүүд Ч.Улаан сайдад очиж ноолуураа тушаа

hi

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл өгсөн билээ. 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: "Дотоодын үйлдвэрүүд малчдаас ноолуураа 100 мянган төгрөгөөр авсны дараа эцсийн бүтээгдэхүүн болгоно. Эцсийн бүтээгдэхүүн болгосны дараа борлуулж олсон орлогоосоо малчдад урамшуулал олгох ажлыг мөн зохион байгуулж байна. Манай улсад 10 мянган тонн ноолуурыг угааж боловсруулах бүрэн боломж бий.

Ноолуурын үнэ 100 мянгаас буулгахгүй байхад малчид л анхаарах ёстой. Ноолуурын үнэ унана гэсэн худал ярианд итгэж ноолуураа яарч тушаахгүй байхыг анхааруулж байна" гэсэн билээ. Тэгвэл БНН-ын дарга Б.Жаргалсайхан уг мэдэгдэлд өөрийн байр сууриа илэрхийллээ. 

БНН-ын дарга Б.Жаргалсайхан: "Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд 30-аад жил болж байна. Мал аж ахуйгаа малчиддаа өгсөн. Үйлдвэрээ аж ахуй нэгжид өгсөн. Тэгтэл өнөөдөр дарга нар дэлхийн зах зээлийн үнийг тодорхойлох гэж оролдож байна. Энэ бол сонгуулийн сурталчилгаа юм болов уу гэж бодож байна. Үнэхээр ноолуур үнэ 100 мянга хүрэх гэж байгаа бол малчид, ченжүүд Ч.Улаан сайдад очиж ноолуураа тушаа. Хөдөө аж ахуйн биржийн баатар гэж нөхөр бий ш дээ гаалийн за Баатар, Батхүү, Улаан аваачиж ноолуураа тушаа тэд нар авах байх аа. Тэд нар бодвол 100 их наяд төгрөгтэй байх аа. Тийм учраас авна гэж зарлаад байгаа юм болов уу. Мань мэтэд тийм боломж байхгүй. Дэлхийн зах зээл дээр өнөөдөр аж үйлдвэрүүд тэр чигээрээ унасан. Бүх худалдааны төвүүд үйл ажиллагаагаа хаачихсан. Энэ маань үргэлжлээд даамжраад жил болох байх. Тийм учраас энэ ямар ч боломжгүй. 

Олон Улсын зах зээл дээр Австралийн хонины нарийн ноос дэлхийн ноосны хэрэгцээний 70-80 хувийг хангадаг. Өнөөдөр гурав дахин үнэ нь унасан байна. Хөвөнгийн үнэ 3,4 дахин унасан байна. Барель нефьт өнөөдөр 76 байсан бол 22 болчоод байна. Энэ нөхцөлд Ч.Улаан сайд ийм хариуцлагагүй мэдээлэл хийж болохгүй байх. Гэхдээ яаж мэдэхэв Ч.Улаан сайд олон жил төрийн алба хашсан. Тийм учраас Баатар, Улаан хоёрт оффшорт хийсэн мөнгөө оруулж ирээд тэгээд ноолуураа авах юм байгаа биздээ. 

Тэдэнд дотоодын үйлдвэр хэрэггүй юм байна лээ. Өнгөрсөн жил дотоодын үйлдвэрүүд дэлхийн зах зээл дээрх үнээс өндөр үнээр аваад бүгд өр зээлний дарамтад орсон байж байгаа. Одоо тэд нарын өмнөөс өрөнд орохыг хэн ч хүсэхгүй болов уу даа гэж бодож байна" гэв. 

Эх сурвалж: Livetv

Хаха 2 7 Таалагдсан 1 Гунигтай 2 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 4