М. Учрал


З.Энхболд: У.Хүрэлсүхийн оронд би байсан бол

hi

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандаж мэдэгдэл хийсэн билээ.

Тэрбээр Засгийн газраас хүндэрсэн нөхцөл байдалд улс орны эдийн засгийг дэмжиж, ард иргэд, хувийн хэвшлээ дэмжих чиглэлээр дараах долоон шийдвэрийг танилцуулсан юм. 

Уг шийдвэрүүдэд, 

  1. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭС бүх аж ахуйн нэгж, компаниудыг бүрэн чөлөөлж, тэглэж байна.
  2. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР авахгүй.
  3. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-үүдээс ААНОАТ авахгүй бөгөөд бүрэн чөлөөлж байна.
  4. Үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрт сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэгийг гурван сарын хугацаанд олгоно.
  5. Малчдаас ноолуур авахад зориулж 3%-ийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Зээлийг Засгийн газар хариуцна. 
  6. 18 хүртэлх насны хүүхэд бүрт олгодог хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд сар бүр 10,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 30,000 төгрөг болгож байна. 
  7. Шатахууны үнийг 2020 оны дөрөвдүгээр сарын 15-наас литр тутамд 300-400 төгрөгөөр бууруулна гэсэн юм. 

Тэгвэл Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболд өөрийн цахим хуудсандаа "У.Хүрэлсүхийн оронд би байсан бол бүх айлын /100000 байх/ ипотекийн төлбөрийг 1 жилээр хойшлуулж, 400 тэрбум төгрөгийг иргэдийнхээ гар дээр үлдээнэ. Улсын төсөвт тодотгол хийхгүйгээр хийж болох ажил"  гэв. 

Хаха 20 37 Таалагдсан 34 Гунигтай 56 Нүдний булай 20 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 19