М. Учрал


Б.Жаргалсайхан: Эдийн засгийн алдагдлыг нөхье гэж бодож байвал иргэдийнхээ халаасыг суулих биш Төр, төсвийн байгууллагуудын зардлыг 70-80 хувь хэмнэх хэрэгтэй

hi

Бүгд Найрамдах Намын дарга Б.Жаргалсайхан: "Альваа нэг зүйл сөрөг муу талтай байхад сайн талууд бий. Манайх импортоор хүнсний бүтээгдэхүүн авдагаа болих хэрэгтэй. Мах сүүний асуудлаа дотооддоо 100 хувь шийдэх бүрэн боломжтой. Үнээ, ямаагаа саах, сүүгээ боловсруулдаг болох хэрэгтэй байна. Мах комбинатуудаар дамжуулаад махан бүтээгдэхүүнээ бэлдэх бүрэн боломжтой. Хавар газар тариалангын ажил эхлэх гэж байна хүнсний ногоогоо 100 хувь дотоодын хэрэглээгээ хангах бүрэн боломжтой. Эко бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлийг хангах бүрэн боломжтой.

Ялангуяа Коронавирусын үед хүнсний бүтээгдэхүүнээ импортоор огт авахгүй байх хэрэгтэй. Энэ нь дотоодын зах зээлдээ бид эзэн нь болно. Гадагшаа урсаж байгаа мөнгөний урсгал иргэд руу урсан гэсэн үг. Энгийн наад захын жишээ бол энэ. 

Хүн болгон орлого зарлагаа нэмэгдүүлье гэж бодож байвал Үндэснийхээ үйлдвэрлэл, үйлчилгээг л өөдөн татахгүй бол өөр ямарч боломж байхгүй. Бид 30 миллиард долларын зээлээр л 27 жил явж ирлээ. Иргэд энийгээ төлөх болчоод байдаг. Гэтэл бид нар мэргэжилгүй боловсролгүй, ихэнх чаддаг байсан ажлаа чадахаа больсон. Ажил хийдэг хүнгүй болчоод байна. Энэ маань Коронавирусээс илүү бидний дампууралд аваачна. 

Эдийн засгийн алдагдлыг нөхье гэж бодож байвал иргэдийнхээ халаасыг суулих биш Төр, төсвийн байгууллагуудын зардлыг 70-80 хувь хэмнэх хэрэгтэй" гэв.

Хаха 13 202 Таалагдсан 15 Гунигтай 4 Нүдний булай 15 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 12