М. Учрал


Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хурлыг хойшлууллаа

hi

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өргөн бариад буй. Энэ дагуу өнөөдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцлээ. 

Ингээд гадаадад томилолттой яваа, Халдашгүй байдлын дэд хорооны хоёр гишүүн Ч.Улаан, Д.Лүндээжанцан нарыг Монголд ирсний дараа дахин хуралдаж, шийдвэрээ гаргахаар болжээ. 

Дэд хорооны хуралд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрөө суугаагүй байна. Учир нь тэрбээр "Хэрэв Халдашгүй байдлын дэд хорооны хурал хаалтай болбол би оролцохгүй. Надад нуугаад байх зүйл байхгүй. Нээлттэй хуралдвал оролцоно” хэмээсэн бөгөөд хурал хаалттай явагдаж байна.

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх