Админ


Ч.Улаан: Дийлэнх нь Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд үйл ажиллагаагаа явуулж байгаа

hi

ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг малчдын гол амжиргаа болсон махны үнийг зориудаар унагаж, махны үйлдвэрүүдийг дампууруулд хүргэсэн, хятад эзэдтэй үйлдвэрүүдийг дэмжсэн гэсэн үндэслэлээр огцруулах саналыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж санаачлан их хуралд өргөн бариад байгаа билээ. Тэгвэл тус саналын эсрэг байр суурьтай байгаагаа сайд Ч.Улаан өнөөдөр олон нийтэд зарлалаа.

2020 онд Монгол улс гадагш хэдэн тооны мах экспортлох вэ гэдгийг Үндэсний Үүнсний Аюулгүй Байдлын Зөвлөл-өөс зөвшилдсний эцсийн үр дүнд хэмжээг нь тогтоосон байгаа. Энэ тогтоосон хэмжээний махыг экспортлохдоо хэнд зөвшөөрлийг өгөх тал дээр хууль журмын дагуу сонгон шалгаруулалтаар  шийднэ. Гэхдээ тус сонгон шалгаруулалт явагдаж эхлээгүй байгааг хэллээ. Сонгон шалгаруулалтанд орох зөвшөөрөлтэй 20 гаруй  компаниудыг хүлээн аваад ил тодоор зарласан. Өнгөрсөн 2019 онд энэхүү сонгон шалгаруулалтанд мах боловсруулах 47 компаниас сонгож байсан. Одоогийн байдлаар Монгол улсад 100 гаруй нэр бүхий мах боловсруулдаг байгууллагууд байгаа. Энэ дотроо бас төрөлтэй. Дулааны аргаар мах махан бүтээгдэхүүнийг эцсийн аргаар боловсруулдаг,ганцхан мал төхөөрөх, нядалгааны газрууд гэх мэт. Энэ олон газрын хичнээн нь гадны хөрөнгө оруулалттай байгаа вэ гэдгийг та бүхэн аяандаа мэднэ. Үндсэндээ махны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа боловсруулах болоод төхөөрөх газрын дийлэнх нь хятадын хөрөнгө оруулалттай компаниуд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүнд бол буруу байхгүй. Хамгийн түрүүнд тэдэнд тавьж байгаа хариуцлага бол  

  1. Монголын хууль дүрэмд нийцүүлэн ажлаа явуулах хэрэгтэй. Ийм шаардлагыг хатуу тавьж байна. Гарал үүсэлгүй мах бэлтгэдэг олон  газрууд байгаа учир эрүүл хэсгээс малаа авах ёстой.
  2. Бэлтгэсэн махыг иж бүрэн боловсуулна. Малаас ашигтай гэсэн хэсгийг авч зараад  үлдсэн хэсгийн шууд хаядаг гэх асуудал өнгөрсөн онд ихээхэн шуугиан тарьсан. Тэгвэл одоо тийм асуудал байхгүй.

 Эскпортлох эрхийг авсан байгууллагыг цааш нь экспортлох гэж байгаа хоёр улсын хилийн хорио цээр, ариун цэврийг хангасан, эрхтэй албан нэгжүүдэд өгч байгаа. Мах гаргах зөвшөөрөлгүй мөртлөө гадагш нь гаргах зорилгоор мах бэлтсэн аж ахуй нэгжүүд олон байна. Тиймээс он гарснаар тус бүх байгууллагуудаар явж хянан шалгалтыг хийхээр төлөвлөсөн байна. Үүнийг яаман дээр бодлогын түвшинд шийднэ. Урьдчилаад квотоо зарсан , олгосон гэх тийм бусармаг зүйл одоогоор алга байна.  Өнөөдөр нэг ч аж ахуй нэгж квотоо аваагүй байгаа. Тэдэн аж ахуйд квот өгнө гэсэн тоо байдаггүй. Хэр хэмжээний маханд квот өгөх гэсэн Үндэсний аюулгүй байдлаас гаргасан тоо бий гэлээ.

ТУГ.МН

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 1 Пөөх