Ш.Раднаасэд: Хуурамч аккаунтаас хүн гүтгэсэн тохиолдолд торгуулиас хорих ял хүртэлх арга хэмжээ авдаг болно

hi

УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг төслийн 13.14 дүгээр зүйлд гүтгэх заалт оржээ.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: "Хардах эрхийг нь нээлттэй орхисон байна лээ. Сошиал орчинд хуурамч аккаунтаас хүний нэр төрд халдсан янз бүрийн зүйл, эсвэл нийгмийг бухимдуулсан, үнэнээс гажуудсан ташаа мэдээлэл их цацагддаг. Мэдээж Монгол Улсад Цагдаа, тагнуул, кибер гэмт хэргийн алба тасаг ажиллаж байгаа учраас эзэн холбогдогч нь ил болж таарна. Тиймээс хуурамч аккаунтаас хүн гүтгэсэн тохиолдолд торгуулиас хорих ял хүртэлх арга хэмжээ авахаар Эрүүгийн хуульд оруулж байгаа юм билээ.

Гадны орнуудад сошиал орчинд хэн, хаанаас юу бичиж байгаа нь ойлгомжтой, бүртгэл нь тодорхой байдаг. Харин Монголд л зуун задгай, жаран хагархай гэгчээр явж байна. Хүмүүс үг хэлэх эрх, хаалаа боолоо гэж шүүмжилж байна л даа. Үг хэлж болно. Тэр эрх нь нээлттэй. Гагцхүү үнэнийг л бичих хэрэгтэй" гэв. 

Хаха 5 16 Таалагдсан 8 Гунигтай 10 Нүдний булай 5 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1