Б.Ариун-Уянга


Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль

hi

Долоо дугаар зүйл. Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд хураах тэмдэгтийн  хураамжийн хэмжээ

Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход  дор дурдсан хэмжээгээр хураамж хураана.

7.1.1.Эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх:

Нэхэмжлэлийн үнийн дүн

/төгрөгөөр/

 

         

           Хураамжийн хувь, хэмжээ

                /төгрөгөөр/

    0-130.000

   4550 төгрөг

130.001-650.000

4550 төгрөг дээр 650.000 төгрөгөөс  давсан дүнгийн 2,4 хувийг нэмнэ.

650.00-1.300.000

20150 төгрөг дээр 1.300.000 төгрөгөөс давсан дүнгийн 2,4 хувийг нэмнэ.

1.300.001-13.000.000

35750 төгрөг дээр 1.300.000 төгрөгөөс давсан дүнгийн 1,6 хуьийг нэмнэ.

13.000.001-ээс дээш

222950 төгрөг дээр 13.000.000 төгрөгөөс давсан дүнгийн 0.5 хувиар нэмнэ.

 7.1.2.Эд хөрөнгийн бүс, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг

7.1.3.Хэрэгт байгаа нотлох баримтын хуулбар, түүнчлэн шүүхийн шийдвэр, магадлал, шийтгэвэр, гүйцэтгэх хуудас дахин олгоход хуудас тутамд 100 төгрөг.

71 дүгээр зүйл. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эрх зүйн маргаан зохицуулахад хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

711. Эвлэрммлэн зуучлалын журмаар марганаа зохицуулахаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахад 30000 төгрөгийн тэмлэгтийн хураамж хураана.

41 дүгээр зүйл. Тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх, хөнгөлөх

41.1.Шүүхэл гаргасан дараах нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө:

41.1.1.Тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл:

                 41.1.2.Патент, зохиогчийн эрхтэй холбогдсон нэхэмжлэл:

                 41.1.3.Төсьийн байгууллагын нэхэмжлэл:

                41.1.4.Төсөвт төлөх албан татвар, хураамж, төлбөр, торгууль, хүү, алдангийг төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэл:

41.1.5.Гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл:

41.1.6.Шүүхийн зардал төлөх хөрөнгөгүйн улмаас шүүхийн шийдвэр, магадлалаар шүүхийн зардал төлөхөөс чөлөөлөгдсөн иргэний нэхэмжлэл:

41.1.7.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл:

41.1.8.Цэргийн албан хаагчаас цэргийн үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гаргасан өргөдөл, нэхэмжлэл:

41.1.9.Хууль бусаар ял шийтгэсэн, эрүүгийн хариуцлагад татсан, таслан шийтгэх арга хэмжэээ болгож цагдан хорьсон, захиргааны шийтгэлийн журмаар баривчлах арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлыг төлүүлэхээр гаргасан нэхэмжлэл:

41.1.10.Хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авсан тохиолдолд нөхөх олговор, үнийг төлүүлэхтэй холбогдон гаргасан нэхэмжлэл:

41.1.11.Хүний эрхийн Үндэсний Комиссоос гаргасан нэхэмжлэл:

41.1.12.Төлбөрийн чадваргүй болсон банкинд томилогдсон банкны бүрэн эрх төлөөлөгч, банкны эрх хүлээн авагчаас гаргасан нэхэмжлэл:

41.2.Шүүх хуульд заасны  дагуу өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргагчдын эд хөрөнгийн байдлыг харгалзан тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулж, түүнийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх буюу хураамжийн хэмжээг ихэсгэх, багасгах, буцаан олгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-59 дүгээр зүйлд заасныг үндэслэл болгоно

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0