Б.Ариун-Уянга


Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах тухай

hi

Гэр бүлийн хүчирхийллийг ХУУЛЬД юу гэж заасан байдаг вэ? Энэ талаар та хэр мэдэх вэ ? Таны бодлоор гэр бүлийн хүчирхийлэл нийгмийн асуудал уу? Эсвэл гэр бүлийн үү? Эсвэл хувийн асуудал уу? Аль эсвэл аль аль нь уу?

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд:

  • Хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодийн хүчирхийлэл гэнэ.
  • Хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл зүйн шаналал үүсгэснийг сэтгэл зүйн хүчирхийлэл гэнэ.
  • Хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хаясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлс хийх бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг эдийн засгийн хүчирхийлэл гэнэ.
  • Эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүнийг бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг бэлгийн хүчирхийлэл гэнэ гэж хүчирхийллийн хэдлбэрүүдийг хуульчилсан байна.  

             Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн эрхийг хэрхэн хамгаалах вэ?

  • Хохирогч гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, эсхүл хүчирхийллийн болзошгүй эрсдэл учирсан гэж үзвэл энэ тухай гомдол, мэдээллийг биечлэн, эсхүл хууль ёсны төлөөлөгч болон бусдаар дамжуулж гаргах нөхцөлийг хангах
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаархи мэдээллийг хүлээн авсан, хянан шийдвэрлэж хүлээн авсан , хянан шийдвэрлэж байгаа албан тушаалтан хохирогч, түүний гэр бүлийн бусад мэдээллийг нууцлах, задруулахаас урьдчилан сэргийлэх
  • Хохирогч, түүний гэр бүлийн бүсал гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалуулахаар гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тэргүүн тэргүүн ээлжид шийдвэрлэх
  • Хууль зүйн туслалцаа үзүүлэх эрх бүхий этгээд, өмгөөлөгч, төрийн, төрийн бус байгүүллага хохирогчийн эрх ашгийг хуульд заасны дагуу төлөөлөх
  • Ажил олгогч нь хохирогчийг энэ хуульд заасны дагуу хамгаалалтад байх хугацаанд түүний ажил, албан тушаалыг хэвээр хадгалах
  • Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа, явц, нөхцөл байдал болон хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэсэн хариуцлагын талаархи мэдээллийг тухайн гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэж байгаа албан тушаалтан хохирогчид танилцуулж, тайлбарлан өгөх
    • ЦГ, ЗД-д мэдээлэх үүрэгтэй
    • Эрүүл мэндийн, нийгмийн, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан ажилтан
    • Төрийн албан хаагч, төрийн үйдчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын ажилтан
    • Сум, дүүрэг, баг, хорооны албан тушаалтан
    • Иргэн, хуулийн этгээд 

             Хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага

  • Энэ хуулийгзөрчсөн албан тушаалтанд хуульд өөрөөр заагаагүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ
  • Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан торгоно
  • Түр хамгаалах байрны журам зөрчиж нэвтрэсэн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, түр хамгаалах байрны зориулалтыг өөрчилсөн, эсхүл өөр зориулалтыг өөрчилсөн, эсхүл өөр зориулалтаар ашигласан хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсгий доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан торгоно

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0