Б.Ариун-Уянга


Үнэ төлбөргүй хуулийн туслалцаа

hi

Хууль зүйн яамнаас хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд хууль зүйн туслалцааны хүртээмж, үр нөлөөг сайжруулах, иргэдийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах зорилгоор “Хууль зүйн туслалцааны төв “ –ийг байгуулан ажиллаж байна.

Хууль зүйн туслалцааныт төв нь нийт 31 салбар аймаг, дүүрэг, зарим сумдад үйл ажиллагаа явуулж байна.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ, БАРИМТ:

  • Хууль зүйн туслалцааны төвөөс батлагдсан өргөдлийн маягтыг бөглөх
  • Баг, хорооны нийгмийн ажилтнаас төлбөрийн чадваргүй болохыг тань тогтоосон тодорхойлолт авах /Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй, тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур орлоготтой өрхийн гишүүд хамаарагдана/ 

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

Гэмт хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй яллагдагчид дараах хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлнэ:

  • Хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр лавлагаа, зөвлөлгөө өгөх:
  • Хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах, хянах, батлах:
  • Шүүхэд хэрэг хянах шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн өмгөөлөгчөөр оролцох.

Харьяа нутаг дэвсгэрийн салбар болон Улсын өмгөөлөгчийн үйл ажиллагааны холбоотой санал, хүсэлтээ Хууль зүйн туслалцааны төвийн Ажлын албанд хандах мэдэгдэх боломжтой.

              Хууль зүйн туслалцааны төвтэй холбооны дэлгэрэнгүй мэдээллийг:

                                 ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ЛАВЛАХ :7000-1982

Хаха 0 3 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0