Б.Ариун-Уянга


Ц.Батбаяр: БОАЖЯ-ны сайд, аймгийн Засаг дарга нарын байгуулсан гэрээний хэрэгжилтийг хэлэлцэв

hi

БОАЖЯ-ны Дэд Сайд Ц.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна.

Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяраар ахлуулан ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна. Аймгийн удирдлагууд, холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр БОАЖЯ-ны сайд, аймгийн Засаг дарга нарын байгуулсан гэрээний хэрэгжилтийг хэлэлцэв.

7 чиглэл 32 заалт бүхий гэрээ хагас жилийн байдлаар 52.2% гүйцэтгэлтэй байна. Тухайлбал дараах онцлох ажлуудыг хийж хэрэгжүүлжээ.

  • 2020 онд Шинээр бичил цэцэрлэг, ойн зурвасыг 3,1 га талбайд байгуулж 3700 мод, 331 м2 талбайд цэцгийн мандал хийж, 0,3 га талбайг нөхөн зүлэгжүүлж, 25369 мод, 5980 бут сөөг, нийт 31349 мод бут сөөгийг тарьж, ургуулав.
  • Он гарсаар аймгийн 10 сумын 11 багийн 18 цэгт хууль бусаар алт олборлох, эрэн хайх зөрчлийн улмаас 30 орчим га талбай эвдэгдсэн. Аймгийн Засаг дарга 5 удаагийн Захирамж гаргаж, хамгаалалт, зохион байгуулалтад 220 гаруй албан хаагч ажилласан байна.
  • Зэрлэг ан амьтдын усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 11 суманд 13 худаг гаргасан байна.
  • Хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж байна.

БОАЖЯ-ны дэд сайд Ц.Батбаяр гэрээний хэрэгжилтийг сайн байна гэж онцлоод байгаль орчин, зэрлэг ан амьтдаа хамгаалах, ард иргэдэд нөлөөллийн ажил зохион байгуулах, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг анхааруулав.

Түүнчлэн Өмнөговь аймгийн Бичил уурхай эрхлэгчдийн холбоо, нөхөрлөлийн төлөөлөлтэй уулзаж тэдний санал бодлыг сонссон юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0