Б.Ариун-Уянга


Б.Баатархүү: Морийг уутаар үргээж, хүүхдийг унагаасан асуудлыг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна

hi

Өнгөрсөн баяр наадмын өдрүүдэд Төв аймгийн хурдан морины уралдааны зохион байгуулалт, шүүлтэнд иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандацгаасан билээ.

Тодруулбал: Тус аймаг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд баяр наадмаа зохион байгууж, наадамд 50 орчим даага уралдсан байна. Харин эхний таван даага барианы зурхайн үзүүр дээр ирэхэд Завхан аймгийн уугуул н.Нанзаддоржийн саарал зүсмийн даагыг “гялгар уут”-аар үргээж, унаач хүүхдийг газарт унагаж, саарал даагыг айрагдах боломжгүй болгосон.

Тэгвэл тус хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү твиттер хуудсандаа мэдээлжээ.

Хаха 12 2 Таалагдсан 1 Гунигтай 7 Нүдний булай 8 Пөөх