Б.Ариун-Уянга


Өнөөдөр өглөө таван цагт ХӨСҮТ-д хүү төрлөө

hi

.ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "Өчигдөр нийт 557 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд коронавирусийн халдвар илрээгүй. Сөүл-Улаанбаатар чиглэлийн хоёр онгоцоор ирсэн 428 хүнд хийсэн эхний шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй. Мөн 14 хүний давтан шинжилгээ Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 6 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан 11 хүнийн шинжилгээнд мөн коронавирусийн халдвар илрээгүй. Тандалтын зорилгоор УНТЭ, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг болон Баян-Өлгий аймгаас тус бүр нэг буюу нийт гурван сорьц авч шинжлэхэд вирусийн халдвар илрээгүй. Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 28 жолооч болон Замын-Үүд боомтоор орж ирсэн иргэд, ачаа тээврийн жолооч нараас коронавирусийн халдвар илрээгүй.

Өнөөдөр дөрвөн хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Тэдний гурав нь ачаа тээврийн жолооч бөгөөд хоёр нь Беларусь, нэг нь Орос улсын иргэн юм. Тэд 15 хоног эмчлүүлснээр бүрэн эдгэрчээ.

Мөн Нур-Султанаас ирсэн 54 настай эмэгтэй 22 хоног эмчлүүлэн эдгэрч, өнөөдөр дараагийн шатны ажиглалтад шилжиж байгаа аж.

Тусгаарлах байранд ажиглалтад байсан нэг жирэмсэн эмэгтэйг ХӨСҮТ-д авчран амаржуулжээ. Тусгаарлалтад байсан эмэгтэйг ХӨСҮТ авчрах төрүүллээ. Өнөөдөр өглөө таван цагт ХӨСҮТ-д хүү төрлөө.

Монгол Улсад батлагдсан тохиолдол 220 байгаагийн 183-ыг эмчлэн эдгээжээ. Эмчилгээнд 37 хүн байгаа бөгөөд биеийн байдлын хувьд 31 нь хөнгөн хүндэвтэр 6 хүн байгаа" гэв.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0