М. Учрал


Асашёорюү аварга Д.Давгадоржийн хамт байхыг эсэргүүцсэн 57 хүний дунд Ц.Элбэгдорж багтжээ

hi

       Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 15:55 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардав. Тус онгоцоор нийт 266 хүн ирсэн бөгөөд иргэдийг онгоцноос буусны дараа ариутгал халдваргүйжүүлэлт хийж ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Тоёоко Инн, Корпорэйт зочид буудал, ОБЕГ-ын дэргэдэх Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилалд тус бүр хуваарьлан 21 хоног тусгаарлав.

Тусгаарлагдсан иргэдийн дунд Асашёорюү аварга Д.Давгадорж байжээ. Тусгай нислэгээр ирсэн иргэн бүр нэгдсэн тусгаарлалтад хамрагдах үүрэгтэй боловч уг үүргийг биелүүлэхгүй хэмээн хуваарилагдсан газрыг голж "Би тэнд байрлах ёстой, тусгай машинаар явна" гэх зэргээр Д.Давгадорж аварга эсэргүүцсэнийг хэвлэл мэдээллүүд онцлов. 

Харин уг асуудалд Д.Давгадорж аварга өөрийн байр сууриа илэрхийлэв.

"Би каринтинаа барина! Харин нэг асуудал байна! ХӨСҮТ-ийг ч голсон зүйл байхгүй! Улаан бурханы үед аппарат болон агаар шүүгч тусламж өгч байсан! Би хэвтэрээ голох тийм хүн биш! Асуудал юундаа байсан бэ гэвэл Японд байсан бид нарыг Токиогийн өнөөдрийн нислэгт бусад улсаас амжиж ирсэн 57 хүнтэй цугтаа баймааргүй байна гэж хэлсэн!
Дэлхий тэр чигээрээ хүнд хэцүү байгаа энэ үед ийм өндөр эрсдэл үүрүүлхийг гэр бүлдээ хүсэхгүй! Хэн ч хүсэхгүй !
Асуудал энэ! Бусдыгаа муухай харагдуулж магад үнэн бодит зүйл нь энэ ойлгоно биз!" гэв.

Д.Давгадорж аваргын хамт байхыг эсэргүүцсэн 57 хүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байсан байна.

Хаха 21 58 Таалагдсан 32 Гунигтай 10 Нүдний булай 13 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 12