М. Учрал


Санхүүгийн хямрал гэр бүлийн хүчирхийлэлийг бий болгодог

hi

       Грек Улсын эдийн засгийн нөхцөл байдал нэлээн хүнд байгаа. Грекийн Фотейна Сварна гэх сэтгүүлч эдийн засгийн хямрал хүчирхийлэлд хэрхэн нөлөөлж буй талаар ийн бичжээ. Тэрбээр “Би саяхан удаан уулзаагүй интерьер дизайнер мэргэжилтэй нэгэн найзтайгаа уулзсан юм. Бид нэлээд ярилцаж суусны дараа тэр харцаа доош нь буулгаад шивнэх төдий сүүлийн үед нөхрийнх нь зан ааш өөрчлөгдөж, түүнд гар хүрдэг болсон талаар хэлэв. Түүний нөхөр ажлаасаа халагдаж, санхүүгийн асуудал гэр бүлийнх нь тулгамдсан асуудал болсон цагаас нөхрийнх нь зан ааш өөрчлөгдөж эхэлсэн байна. Грек Улсад 2009 оноос эдийн засгийн хямрал эхэлснээс хойш манай найз шиг олон эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлийн золиос болох болсон бөгөөд гэр бүл салалт ч эрс нэмэгдсэн. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн түр хоргодох байраар үйлчлүүлэх эмэгтэйчүүдийн тоо ч 2-3 дахин нэмэгджээ.

Сэтгэл зүйч Димитриос Цукалис: “Грект эдийн засгийн хямрал эхэлснээс хойш грекчүүд сэтгэлзүйн олон дамжлага дамжлаа. Нэгдүгээрт, ямар ч итгэлгүй болсон. Хоёрдугаарт, тогтмол орлого буурч, зарлага, татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор нийгмийн бухимдал, стресс нэмэгдсэн.

Гуравдугаарт, бусдаас бурууг хайж, ямар алдаа гаргасан үүнийгээ хэн нэгний буруу мэтээр тайлбарладаг болсон” хэмээсэн байдаг. Грек Улс амиа хорлолтын төвшингөөрөө дэлхийд доогуурт ордог. Гэвч 2009 оноос амиа хорлолтын төвшин хурдацтайгаар нэмэгдсэн бөгөөд сүлийн дөрвөн жилийн хугацаанд өдөрт 2-3 хүн амиа хорлодог болжээ. Мөн сэтгэлзүйчийн эрэлт нэмэгдэж, Сэтгэц эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэгчдийн тоо ч эрс нэмэгдэх болсон байна. Грект эдийн засгийн хямрал эхэлснээс хойш гэр бүлийн хүчирхийлэл 53.9 хувь болж нэмэгдсэн байна. Найз маань надад зовлонгоо ярьсны дараа яаж туслахаа би үнэндээ мэдээгүй. Тиймээс энэ талаар бичихээр шийдсэн.  Ажилгүйдлийн төвшин нэмэгдэж, эдийн засгийн өсөлт буурах тусам цагдаагийн газар болон тусламжийн байгууллагууд залгах эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгддэг байна” хэмээн бичжээ. 11 сая хүн амтай Грек Улсад гэр бүлийн хүчирхийлэлийн золиос болж сэтгэл санаа болон бие махбодь, амь насаараа хохирсон тохиолдол 2010 онд 1186 гарч байсан бол энэ тоо 2012 онд 2043, 2013 онд 3000 гарч эрс нэмэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан Грекийн Засгийн газраас хүчирхийллийг мэдээлэх 24 цагийн нээлттэй утас бий болгож, улс даяар 60 хоргодох байр, зөвөлгөө өгөх газар шинээр нээжээ.

2013 онд Грект ажилгүйдлийн төвшин 27.6 хувьтай байсан бол эмэгтэйчүүдийн 31.9 хувь, эрэгтэйчүүдийн 24 хувь, залуучуудын 64.3 хувь нь ажилгүй болжээ.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1