М. Учрал


Амьгүй донороос 15 хүнд эрхтэн шилжүүлэн суулгалаа

hi

Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын 95 орчим хувь нь амьд, эрүүл донор буюу цусан төрлийн эцэг , эх, ах, дүү, хамаатан садан нь эрхтнээ өгч донор болдог. Харин өндөр хөгжилтэй орнуудад  эрхтэн шилжүүлэн суулгахад тархины үхэлтэй донороос эрхтэн авч шилжүүлэн суулгах нь хамгийн тохиромжтой сонголт гэж үздэг. Учир нь дэлхий дахинаа эрхтэн шилжүүлэн суулгуулахаар хүлээх хуудсанд бүртгэгдсэн өвчтнүүдийн 5-10 хувь нь донор хүрэлцээгүйн улмаас эмчилгээ хийлгэж чадалгүй нас бардаг. Тэгвэл манай оронд 2018 онд Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас Донорын тухай хуулийг УИХ-д өргөн барьж батлуулсан. Тэгвэл Монгол улсад эрхтэн шилжүүлэх алба байгуулагдан ажиллаж эхэлснээр 2019 онд Нэгдүгээр эмнэлэгт тархины үхэлтэй донороос дөрвөн хүнд элэг, 11 хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ.

Эх сурвалж:ТУГ.МН

Хаха 4 40 Таалагдсан 3 Гунигтай 0 Нүдний булай 7 Пөөх