Д.Одбаярт бусдыг айлган сүрдүүлсэн гэх хэрэг нэмэгджээ

hi

Сүүлийн өдрүүдэд Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяртай холбоотой бэлгийн дарамтын хэргийн талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд байнга мэдээлж байна.

Тэгвэл өнөөдөр тус улсын зарим сайтууд Д.Одбаярыг бэлгийн дарамтаас гадна бусдыг айлган сүрдүүлсэн гэх шинэ хэрэгтэй холбогдуулан нэмж шалгахаар болсныг Инчеоны цагдаагийн газрын эх сурвалжын мэдээллэснээр:

Хэрэг гарсан өдөр тэрээр Korean Air компанийн нисэх онгоцны багт ажиллаж байсан Монгол охид бүсгүйчүүдийг “Монголд буцаж очихоороо зүгээр өнгөрөөхгүй” хэмээн айлган сүрдүүлснийг гэрчүүд баталсан гэнэ.

Энэ нь нислэгийн аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэрэг тул нэмж шалгахаар болсныг өнөөдөр мэдээлжээ. Мөн цагдаагийн газарт саатуулагдаад байхдаа монгол орчуулагчаа айлгаж дарамталсан гэгдэж байна.

Д.Одбаярыг маргааш буюу арваннэгдүгээр сарын 6-ны өглөө эрт шалгуулахаар Өмнөд Солонгост ирэх гэж байгааг Инчеоны цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлсэн байна.

Хаха 5 16 Таалагдсан 8 Гунигтай 9 Нүдний булай 5 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1