Хүн долоо хоногт дунджаар таван грамм хуванцар иддэг

hi

   Нэг хүн долоо хоногт дунджаар 1900 ширхэг хуванцар савтай бүтээгдэхүүн хэрэглэдэг бөгөөд жилдээ 100 мянга гаруй хуванцар сав бүхий олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг талаар Дэлхийн байгаль хамгаалах сангаас явуулсан судалгаанд дурджээ. Түүнчлэн хүн жилдээ шууд бус замаар 250 грамм хуванцар иддэг бөгөөд энэ нь долоо хоногт таван грамм пластикаар хооллодог гэсэн үг аж.  Судалгаанаас харахад ундны усаар дамжин багагүй хэмжээний хуванцар хүний биед ордог байна. Учир нь дэлхийн олон орны гүний болон газрын гадаргын уснаас ихээхэн хэмжээний хуванцар илэрчээ. Жишээ нь, Ливанд нийт ундны усны эх үүсвэрийнх нь 98 хувьд нь хуванцар агуулагдаж байжээ. Мөн Индонезийн гадаргын болон гүний усны 76.2 хувиас нь хуванцар илэрсэн байна. Үүнээс гадна АНУ болон Энэтхэгийн цоргоноос авсан 500 мл усанд Европын бусад орнуудынхаас хоёр дахин их хуванцар агуулагддаг байна. Гэхдээ газрын гадаргын усанд ийнхүү их хэмжээний хуванцар агуулагдах болсон нь усны амьтадтай ч холбоотой гэнэ. Учир нь нялцгай биетийн хоол боловсруулах систем хуванцрыг задлах чадвартай байдаг бөгөөд далай тэнгист хаягдсан хуванцрыг их хэмжээгээр нь задалдаг аж. Америкт жилд дунджаар 26 тэрбум литр ус супермаркетуудаар зарагддаг бөгөөд энэ нь ойролцоогоор 28 тэрбум хуванцар саванд савлагдсан байдаг аж. Дээрхи савнуудын 86 хувь нь хог хаягдал болон үлддэг гэсэн тооцоо гарчээ.

Хуванцарын хүний биед үзүүлэх нөлөө Бидний өдөр тутамд хэрэглэдэг ус, ундаа савладаг хуванцарын бүтцэд бисфенол  А гэгч бодис ордог байна. Энэ химийн бодис нь хүний эрүүл мэндэд хортой болох талаар нэлээд хэдэн судалгааг Америкийн эрдэмтэд гаргажээ. Тухайлбал бисфенол А нь бэлгийн гормоны үйл ажиллагааг төөрөгдүүлж, хөхний хорт хавдарыг үүсгэдэг бөгөөд эр бэлгийн эсийн тоог илэрхий бууруулдаг байна. Хуванцар сав нь хэдийгээр цэвэрхэн, өөгүй харагдаж байгаа ч хүний биед хор нь аажим аажмаар шингэж хуримтлагддаг аж. Түүнчлэн хуванцраас хүний эрүүл мэндэд  хортой хар тугалга болон химийн олон хорт бодисууд ялгардаг. Үүнээс үүдэн шихрийн шижин, үргүйдэл, арьсны өвчин, мэдрэлийн согог зэрэг олон төрлийн өвчний үүсвэр бий болдог талаар холбогдох мэргэжилтнүүд анхааруулж байна.  Мөн Сидней хотын  New South Wales” их сургуулийн судлаач, доктор Марк Браунын хийсэн судалгаагаар хуванцар нь хүний биеийн дархлааны функцийг алдагдуулдаг нь батлагджээ. Сүүлийн жилүүдэд хуванцар хор нөлөө хүний биед хэрхэн нөлөөлөх талаар судалгаа, шинжилгээг дэлхийн олон орон хийж, сөрөг нөлөөг нь баталсаар байгаа билээ. Түүнчлэн далай тэнгис дэх хуванцар хог хаягдлын хэмжээ ч огцом нэмэгдэх болсон. Үүнтэй холбогдуулан Дэлхийн байгаль хамгаалах сангаас дэлхийн улс орнуудын Засгийн газарт хуванцрын хэрэглээгээ бууруулахыг уриалаад байгаа юм.

Эх сурвалж: www.todayonline.com

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0