Ц. Мөнхзул: Солонгос улсын мэргэжлийн гоо сайхны сертификаттай сургалтыг Монгол улсдаа эзэмших боломжтой болсон

hi

Орчин үед залуучууд өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн тулд гадны өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуулиудад суралцаж чанартай боловсрол эзэмшихийг хүсдэг болсон. Гэвч сургалтын төлбөр, хоол хүнс, орон сууц гэх мэт  амьдралын өртөг өндөртэй нь томоохон асуудал болдог. Тэр дундаа богино хугацааны сургалтад хамрагдана гэдэг боломжгүй зүйл мэт. Тэгвэл эх орондоо чанартай боловсрол эзэмших, мэргэжлээ дээшлүүлэх, Гадаадын их сургуулийн сертификатыг олгохоор зорьж буй Хансонг Их Сургуулийн “Beauty Top management” сургалтын Монгол талын зөвлөх Ц.Мөнхзултай уулзан сургалтын талаар ярилцлаа.

-Юуны өмнө та өөрийгөө болоод Хансонг их сургуулийн “Beauty Top management” сургалтаа танилцуулаач?

-Сайн байна уу? Намайг Мөнхзул гэдэг. Би Хансонг их сургуулийг “Үс болон хуйхны бүтэц” чиглэлээр магистр хамгаалж, одоо Wоnkwang их сургуульд “ Aрьсны бүтцийг машинаар тодорхойлох арга техник” сэдвээр докторын зэрэг хамгаалахаар горилж байна. Манай Хансон их сургууль нь 1945 онд байгуулагдсан ба Хүмүүнлэгийн дээд сургууль, Урлагийн дээд сургууль, Нийгмийн шинжлэх ухааны сургууль, Инженерийн сургууль, Ерөнхий эрдмийн салбар зэргээс бүрдэх бакалавр болон магистрын сургуулиудтай, БНСУ-н хувийн их дээд сургуулийн холбооноос тэргүүн шагнал хүртсэнээс гадна Улсын дээд сургуулийн үнэлгээгээр олон удаа шилдгээр шалгарч байсан. Гоо сайхны тэнхимээс зохион байгуулагддаг “Beauty top management” богино хэмжээний сургалт нь гоо сайхны шивээс, нүүр будалт, хумс арчилгаа, сормуус суулгалт, хими, арьс арчилгаа, вакс, массаж зэргээс бүрддэг.

-Шилдэг багш нарын баг ирнэ гэсэн багш нараа танилцуулна уу?

Тийм ээ. Бид хамгийн шилдэг багш нарын багийг урин авчирч байгаа. Багш нарын маань ур чадвар болоод туршлага өндөртэй бүгдийг нь дурдвал олон хуудас болох байх/инээв/ Тиймээс Багийн удирдагч Choi Hee Ja -н туршлагыг хуваалцвал: 1995 ~ 2003 оны KBS нүүр будалт & стилист, 1996 ~ 2013 оны EBS нүүр будалт & стилист, 1998 ~ 2002 SBS нүүр хувиргалт & стилист /Дачин их сургуулийн туслах профессор/, ILJI их сургууль профессор, Dongguk их сургуулийн профессор, Sangmyung их сургуулийн профессор, CHJ гоо сайхны төлөөлөгч, Ирээдүйн авьяастан боловсролын хөтөлбөрийн гадаад харилцааны захирал, Global beauty expo боловсролын хэлтсийн дарга, Yangpyeong боловсролын хамтын Ерөнхийлөгч, GL Edu захирал, Hankuuk Tattoo Холбооны зөвлөх, Хансоны их сургуулийн доктор профессор багш

-Туршлагатай багш нар ирэх гэж байгаа юм байна аа. Сургалтын давуу тал юу вэ?

-Хансонг их сургуулийн Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн сертификат, Солонгос улсад магистр, докторын зэрэг хамгаалах урилга хүлээн авах, онол практик хосолсон, урт хугацааны сургалтыг богино хугацаанд эрчимжүүлсэн хөтөлбөр, хамгийн чадварлаг профессор зэрэгтэй багш нарын багаар хичээл заалгах боломж, Солонгос улсыг зорин очих шаардлагагүйгээр Монголдоо онцгой хөнгөлөлттэй үнээр суралцах, олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцох зэрэг олон давуу талтай. Мөн Солонгос улсаас бизнес санал тавих болно.

-Цаашид магистр,  докторын зэрэг хамгаална гэдэг нь маш том давуу тал гэж харлаа. Хэрхэн элсэх вэ?

-Бид бакалаврын зэрэгтэй хэн бүхнийг Гоо сайхны чиглэлээр үргэлжлүүлэн сурах боломж олгож байгаадаа таатай байна. Топик шалгалтын 2-с дээш оноотой бол шууд магистрын хичээлдээ орж болно. Эсвэл нэг жил Солонгос улсад хэлний бэлтгэлд суралцаад, шалгалт өгөөд элсэх боломжтой. Тэнцсэн тохиолдолд сонирхсон ангиа өөрөө сонгоно оо.

-Хамгийн сүүлд нь нэмж асуухад бизнес уулзалт хийнэ гэсэн нь маш сонирхолтой санагдлаа. Энэ талаар дэлгэрэнгүй яривал?

-Манай багийн удирдагч Choi Hee Ja профессор Солонгосын гоо сайхны томоохон байгууллагуудтай хамтран ажилладаг. Энэ хүрээнд гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалах тал дээр хамтран ажиллах боломжтой.

Энэ сайхан боломжийг Монголчууддаа олгож байгаад баярлалаа. Танд амжилт хүсье.

Ярилцсан: Ц. Нарангарам

Хаха 1 6 Таалагдсан 1 Гунигтай 20 Нүдний булай 6 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 5