Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтнууд сургалтад хамрагдаж байна

.

“Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” үндэсний сургалт үргэлжилж байна. Энэ удаагийн сургалтад нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн 480 эрхлэгч, үүсгэн байгуулагч нар хамрагдаж байгаа юм.

Удирдах  ажилтнууд тус сургалтад хамрагдсанаар сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн сайжруулалт, үзэл баримтлалын талаар нэгдсэн ойлголт, мэдээлэлтэй  болж, сургалтын хөтөлбөрийн зорилго, зорилт, агуулгын өргөсөл, гүнзгийрэл, залгамж холбоо, багтаамжийг судалж, хүүхэд бүрийг хөгжүүлэх үйл ажиллагааг сургалтад хэрэглэх чадвартай болох юм. Мөн сургалтын үеэр удирдах  ажилтнууд “Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль”, “Багш нарын YII их хурал”-аас гарсан тогтоол шийдвэртэй танилцаж байна. Сургалт 09-р сарын 17-20 хооронд үргэлжилнэ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0