Голомт банк “Global investor” арга хэмжээг зохион байгууллаа

.

   Хөрөнгийн зах зээлийн өнөө ба ирээдүйн чиг хандлагыг хэлэлцдэг, зах зээлийн шинэ боломж, үүсэж буй нөхцөл байдал, түүнийг ашиглан хэрхэн хөрөнгө оруулалт хийж ашиг, орлого олох талаар мэргэжлийн шинжээчдийн зөвлөгөөг хүргэдэг “Global investor” арга хэмжээг Голомт банк 2 дахь жилдээ зохион байгууллаа.

   2018 онд зохион байгуулагдсан “Global investor” арга хэмжээнд хөрөнгийн зах зээл сонирхогч, хөрөнгө оруулагч 200 гаруй зочид оролцож, дэлхийн зах зээлд хөрөнгө оруулах боломж хийгээд дотоодын мэргэжилтнүүдийн туршлагаас хуваалцсан бол 2019 оны хувьд АНУ-аас Чикагогийн Мерчант Бирж Группын итгэмжлэгдсэн илтгэгч Хенри Парк, Данийн Саксо банкны Хятадын бүс хариуцсан арилжааны захирал Раян Вү нарын мэргэжлийн шинжээчид урилгаар оролцож, гадаад зах зээл дэх хөрөнгө оруулалтын бодит туршлага хуваалцсанаараа онцлог байлаа.

   Мөн арга хэмжээний үеэр Голомт банкны харилцагч дэлхийн хөрөнгийн захад хөрөнгө оруулж ашиг хүртэх боломж бүхий “Гибрид хадгаламж”-ийн талаарх өөрийн амжилттай кэйсийг сонирхуулсан ба тухайн харилцагчийн хадгаламжийн дундаж хүү 21 хувьд хүрсэн байна.

   Уг арга хэмжээнд хөрөнгийн зах зээл сонирхогч, хөрөнгө оруулагч 350 гаруй зочид, төлөөлөгчид оролцож зах зээлийн талаарх мэдлэг, ойлголтоо тэлсэн юм. Банкаар дамжуулан гадны зах зээлд хөрөнгө оруулж ашиг орлого олох боломж хүн бүрт нээлттэй бөгөөд уг боломжийг олгох гибрид хадгаламжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70127676 дугаарын утас болон hybrid@golomtbank.com и-мэйл хаяг руу хүсэлт явуулан аваарай.  

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0