Кето дэглэм нь жин хасах хамгийн шилдэг арга мөн үү

hi

   Өөх тос бага агуулсан кето дэглэмийг онлайнаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр турах хамгийн шилдэг арга төдийгүй олон өвчнийг анагаагч ид шидтай мэтээр тайлбарлаж, сурталчилдаг. Гэтэл яг үнэндээ уг дэглэмийг 1920-иод оны үед  эпилепсийн өвчтэй хүүхдүүдэд зориулан боловсруулж байжээ. Кортни Кардашян, Халле Берри тэргүүтэй холливудын олон од кето дэглэмийг баримталдагаа олон нийтэд ил тод зарладаг.Тэгвэл кето дэглэм нь үнэхээр хамгийн шилдэг хоолны дэглэм мөн үү.Судалгаанаас харахад кето дэглэм нь өөх тос болон усыг хүний биеэс хамгийн ихээр гадагшлуулдаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Түүнчлэн жилийн хугацаанд кето дэглэм барьсан хүнийг бусад өөр төрлийн дэглэм барьсан хүнтэй харьцуулахад үр дүн нь яг адилхан байжээ. Хүн болгон бие махбодийн болон амьдралын өөр хэв маягтай байдаг.

   Тиймээс нэг төрлийн дэглэм бүх хүнд зохицно гэсэн ойлголт байдаггүй аж. Тиймээс жин хасах хамгийн найдвартай арга бол удаан хугацаанд бага багаар жин хасах ажээ.Түүнчлэн кето дэглэм баримтлахаар төлөвлөж буй бол эхлээд заавал эмчид хандах ёстой аж. Учир нь ямар нэгэн төрлийн эм тогтмол уудаг хүнд бол энэ дэглэм огтхон ч тохирохгүй гэнэ шүү.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0