Нүүр хуудас Мэдээ ДАШТ-нд Э.Сумъяа зодоглож, М.Пүрэвтунгалаг үлдэнэ

ДАШТ-нд Э.Сумъяа зодоглож, М.Пүрэвтунгалаг үлдэнэ

Tugmn
Tugmn, TUG.MN

Энэ жилийн чөлөөт бөхийн УАШТ-д түрүүлсэн тамирчдыг чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох эрх олгосон билээ. Тэгвэл эм.53 кг жинд Баянхонгор аймгийн харьяат, “Женко” клубийн бөх М.Пүрэвтунгалаг түрүүлж, дэлхийн дэвжээнд өрсөлдөх эрхээ анх удаа авсан. Бөхийн төрлүүдийн 2019 оны ДАШТ есдүгээр сарын 14-22-нд Казахстаны Нур-Султан хотод болно.

Гэвч М.Пүрэвтунгалагыг Монголын чөлөөт бөхийн холбооноос түүний биед хатиг гарсан, бэлтгэл дутуу гэх шалтгаанаар ДАШТ-д барилдуулахгүй болж, түүний оронд гавьяат тамирчин Э.Сумъяаг оролцуулах шийдвэр гаргасан талаар түүний гэр бүлийнхэн эсэргүүцэж олон нийтэд мэдээлэл хийсэнг та бүхэнд манай сайтын зүгээс хүргэсэн билээ. Тэгвэл ДАШТ-ний 53 кг жинд хоёр тал хэд хэдэн удаа уулзаж, зөвлөлдсөний эцэст ДАШТ-нд гавьяат тамирчин Э.Сумъяаг оролцуулахаар болжээ.  

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЛ.Мягмарсүрэнд Монгол Улсын Гавьяат цол хүртээв
Дараагийн нийтлэл Б.Оюунсанаа: Улсын хэмжээнд хоёр суманд бага хэмжээгээр самар түүхийг зөвшөөрсөн

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү