Нүүр хуудас Мэдээ Дөрвөн иргэнийг гал түймрийн голомтоос авран гаргалаа

Дөрвөн иргэнийг гал түймрийн голомтоос авран гаргалаа

Tugmn
Tugmn, TUG.MN

Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Автозамчдын 30-р байр, Монполимент группын оффист гал гарч байна гэсэн дуудлага өдрийн 15:04 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн.

Тус дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 40 гаруй алба хаагч, найман автомашинтайгаар нэг цаг, хорин минут ажиллаж, 16:30 цагт обьектын галыг бүрэн унтраасан.

Түүнчлэн гал түймрийн голомтоос дөрвөн иргэнийг авран хамгаалсан байна.

Галын шалтгаан нөхцлийг тогтоохоор Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж байна Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлТББХ: Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа
Дараагийн нийтлэл НОЁН УУЛЫН ЯЛАЛТ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү