Нүүр хуудас Мэдээ Япон улсын иргэн Аюүми Конишийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав

Япон улсын иргэн Аюүми Конишийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав

Tugmn
Tugmn, TUG.MN

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын түншлэлийн харилцааг эдийн засгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Япон улсын иргэн Аюүми Конишийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнах тухай зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гаргалаа.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр гардуулав.

Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Аюүми Кониши нь 1991 оноос Монголын эдийн засгийн шинэчлэлтийн төслүүд дээр ажиллажээ. Тэрээр Монгол Улс, Азийн хөгжлийн банкны 2017-2020 онд хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийг батлуулан, эдийн засгийн хүндрэлтэй үед Монгол Улсын өмнө тулгарч буй хөгжлийн чухал асуудлуудыг шийдвэрлэх, тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтөд суурилсан, төрөлжсөн эдийн засгийг хөгжүүлэх замаар макро эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох нөхцөлийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлД.Мөнхжаргал: Агаарын чанарыг сайжруулах журмаар нарийн зохицуулалтуудыг хийсэн
Дараагийн нийтлэл Ачааны автомашинаар таван давхар сараалжинд тээвэрлэсэн ямаанаас ЗУРГАА нь үхэж хорогджээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү