Нүүр хуудас Мэдээ Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй

Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй

Tugmn
Tugmn, TUG.MN

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: ”Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт гурван асуудлаар зарчмын байр суурь илэрхийлсэн.

Нэгдүгээрт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа сонгодог парламентыг баталгаажуулж, цаашдын хөгжлийн хандлагыг зөв болгоё гэвэл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй.

Хоёрдугаарт, Үнэхээр улс, эх орны хөгжлийг олон жилийн хугацаанд зөв гаргая гэвэл эдийн засаг, санхүүгийн асуудлыг ямар байдлаар ойлгох вэ гэдгийг Үндсэн хуульд заавал тусгах шаардлагатай. Гол үндсэн зарчим бол орон нутгийн бие даасан төсөв, зарим эдийн засгийн асуудлыг орон нутагт нь өгөх асуудлыг хөндөж байна. Мэдээж орон нутагт эрх мэдэл өгнө гэдэг нь бүх асуудлыг өөрстөө шийднэ гэсэн үг биш.

Гуравдугаарт, Ард түмний засаглах эрхийг баталгаажуулахын тулд УИХ-ын гишүүдийн хариуцлага, эгүүлэн татах асуудлыг тодорхой болгох ёстой. Хоёр арга зам байна. Иргэд УИХ-ын гишүүдэд хяналт тавьж, хариуцлагаүй үйлдэлд нь дүгнэлт хийж эгүүлэн татах ёстой. Мөн УИХ нь өрөө гишүүдээ эгүүлэн татах ёстой гэсэн хоёр зарчмын байр суурийг илэрхийлсэн. Дээрх асуудалтай холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хороо болон ажлын хэсэгт нийт 18 саналыг хүргүүлэх гэж байна”гэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлУ.Хүрэлсүх: Мах, гурилын үнийг Ч.Улаан сайд толгойгоороо хариуцаарай
Дараагийн нийтлэл Б.Хурц нарын 9 хүнд холбогдох хэргийг прокурорт буцаалаа

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү