Монголын тамирчдын өдрөөр “Токио олимп сан”-г нээлээ

hi

Монголын тамирчдын өдөр Сүхбаатарын талбайд болж байна. Олон улсын олимпийн өдөр, “Токио олимп сан”-гийн нээлттэй хамтатган тэмдэглэж буй баярын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр нар оролцож, нийт тамирчид, дасгалжуулагчдадаа баяр хүргэлээ.

 

Токиогийн 2020 оны олимпийн наадамд оролцох монгол тамирчдаа дэмжин ажиллах “Токио олимп сан”-гийн нээлтийг хийж, тус олимпийн эрх хүртээд буй 5 тамирчин хүндэтгэлийн цомыг Ерөнхий сайд, сангийн захирал нарт гардуулах ёслол болов.

1988 оны Сөүлийн олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Энхбат “Токио олимп сан”-д анхны хандивыг өргөж, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан “Тамирчны алдар” дуугаараа баярын тайзыг мялаалаа.

Баярын өдөрт алдар суугаа мандуулсан ахмад тамирчид болон 2020 оны олимпийн эрхийн төлөө бэлтгэл хангаж буй Үндэсний шигшээ багийн тамирчид, нийслэл, дүүргүүдийн биеийн тамир, спортын газар, олон төрлийн спортын мэргэжлийн холбоод, спорт сонирхогчид оролцов. Тэд спорт төрлүүдийг олон нийтэд сурталчлах, иргэдэд спортын үйлчилгээ үзүүлэх юм. Энэ жил орчин үеийн олимпийн хөдөлгөөн үүсэж хөгжсөний 125 жилийн ой тохиож, дэлхий даяар олимпийн өдрийг өргөн цар хүрээтэй тэмдэглэж байна.











Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0