Нүүр хуудас Мэдээ Дөрвөн хоног үргэлжилсэн бороо орно

Дөрвөн хоног үргэлжилсэн бороо орно

Tugmn
Tugmn, TUG.MN

Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Улаанбаатарт өнөөдөр шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна. Харин маргаашнаас эхлэн мягмар гараг хүртэл бороотой байх урьдчилсан төлөв гарчээ. 

2019 оны 06 дугаар сарын 15-наас 06 дугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  

Энэ сарын 15-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17 -нд төвийн аймгуудын ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 15-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 15-нд нутгийн зүүн хагаст халах боловч цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүсийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Хаха 0 3 Таалагдсан 0 Гунигтай 2 Нүдний булай 4 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЯпоны Гадаад хэргийн сайд Таро Коно Монгол Улсад айлчилна
Дараагийн нийтлэл Ж.Батзандан: Үндсэн хуулийн Цэцийг улс төрчдийн халааснаас салгаж өгөхгүй бол үнэхээр болохгүй

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү