Л.Оюун-Эрдэнэ: Хятадын компанид 50 га газар өгөхгүй. Цаашдаа ч ийм асуудал гарахгүй

hi

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын газар олголтын асуудлыг хэлэлцээд Найрамдал төвийг улсын төсөвт байгууллага болгох шийдвэр гаргасан байна. Хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дэлгэрэнгүй мэдээлэл хийх үеэр  Хятадын Тяньжин фүүдс компанид 50 га газар өгөх эсэх талаар сэтгүүлчдэд хариулт өглөө. 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:  "Ямар нэгэн компанид 50 га газар олгосон зүйл байхгүй. Санал солилцож байсан зүйл бол байгаа. Өнөөдөр Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргад ямар ч газар олгож болохгүй гэдэг чиглэл өгсөн. 50 га-тай холбоотой асуудал байхгүй. Цаашдаа ч ийм асуудал гарахгүй"гэв. 

Хаха 5 107 Таалагдсан 6 Гунигтай 11 Нүдний булай 13 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 7