ТАНИЛЦ: Шинээр томилогдсон прокуроруудын шандасыг сорих 23 том хэрэг

hi

Шинээр томилогдсон Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, С.Алиманцэцэг нарын шандасыг сорих 23-н том хэрэгтэй танилцана уу.

  1. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан ял эдэлж буй Д.Содномдаржаа, С.Чимгээ нар нь хилс хэрэгт хэлмэгдсэн эсэх хэргийг дахин шалгах, хууль зөрчиж эрүүдэн шүүсэн хүмүүст хариуцлага тооцох, 
  2. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ажлын хэсгийн албан тушаалтнууд амь насаа алдсан асуудлыг шалгах,
  3. "Эрдэнэт үйлдвэр" ХХК-иас баталгаа гаргаж, Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан "Жаст" группын захирал Ш.Батхүү нарын хэрэг болон зээлийг эргэн төлүүлэх зорилгоор иргэн Ш.Батхүүгийн өмч хөрөнгө, эрхийг битүүмжилсэн боловч зарим этгээд дундаас нь завшсан асуудал,
  4. "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг хууль бусаар "Монголиан Коппер Корпорейншн" ХХК-д шилжүүлсэн асуудал,
  5. "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийг Олон улсын Арбитрын шүүхэд санаатайгаар ялагдуулж, хуулийн фирмээр дамжуулж их хэмжээний мөнгө угаадаг гэгдэх олон удаагийн асуудал,
  6. "Ачит Ихт" ХХК-ийн "Эрдэнэт үйлдвэр" ХХК-тай хийсэн аж ахуйн гэрээний үйл ажиллагааны асуудал,
  7. 2017 онд Монголбанкыг шалгасан УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлууд, 
  8. "Хөгжлийн банк"-аас олгосон их хэмжээний зээлүүдийн олголт, ашиглалтын асуудал
  9. "Төрийн банк"-аас нэг өдрийн дотор шийдвэр гаргаж, БНХАУ-ын "Шинжиан Шинфа" компанид олгосон 20 тербум төгрөгийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ашигласан гэгдэх асуудал,
  10. Нийгмийн даатгалын сан, ЖДҮ хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан тэргүүтэй ЗГ-ын 28 тусгай сангийн хөрөнгийн зарцуулалтын асуудал
  11. "Ханресурс" ХХК-тай холбоотой хэргийг Олон улсын Арбитрын шүүхэд ялагдуулж, 70 сая ам долларыг Канад руу шилжүүлсэн асуудал,
  12. "Төмөртэйн орд"-ыг Гаагын Олон услын Арбитрын шүүхэд Монгол улсыг төлөөлж байсан бүрэн эрхт төлөөлөгчдөд нөлөөлж МУ-д их хэмжээний хохирол учруулахыг санаархсан эрх бүхий албан тушаалтнуудын асуудлын тухай, 
  13. Оффшор бүсэд хууль бусаар олж авсан байж болзошгүй их хэмжээний мөнгө байршуулсан С.Баярцогт нарын иргэд, ААН-үүдийн асуудал, 
  14. "Оюу толгой"-н хөрөнгө оруулалтын хувь нийлүүлэгчдийн болон Дубайн гэрээг байгуулсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, С.Баяр нарын асуудал, 
  15. "Төмөртэйн орд", Багануурын шинэ цахилгаан станц боон Ж.Эрдэнэбатын ЗГ-ын 4-н гишүүний концессын гэрээнүүд, эрх мэдлээ  урвуулсан эсэх асуудал
  16. 60 тербумаар төрийн албыг худалдсан асуудал, 
  17. Үндэсний аудитын газрын болон 2017 оны УИХ-аас байгуулагдсан Ажын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зөрчлүүд,
  18. Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбатын хэрэгжүүлсэн "888 төсөл" гэгдэх зээлийн олгохдоо эрх мэдлээ урвуулсан гэгдэх асуудал, 
  19. Үндэсний аудитын газраас тогтоосон АСЕМ-ын үеийн санхүүгийн олон тооны зөрчлийн асуудлууд, 
  20. Монголбанкны Эрдэнэсийн сан болон Төрийн сан хөмрөгөөс алдагдсан уран зураг, бусад эд зүйлсийн асуудлыг нэг бүрчлэн шалгах, 
  21. Улсын хэмжээнд аялал жуулчлал, уул уурхай, ахуйн зориулалтаар олгосон газар, түүнийг тойрсон гэмт хэргийн шинжтэй асуудлууд, 
  22. "Эрдэнэс таван толгой" ХК-ийн талбайгаас 340 мянган тонн нүүрс алдагдсан гэх асуудал
  23. Генерал Б.Хурцын иргэд, ААН-ийг рэкэтлэсэн болон УИХ-ын гишүүдийг заналхийлсэн асуудал /амьд гэрчтэй хэргүүд/

 

Хаха 0 9 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1