ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Жастын Батхүүд 40 сая долларыг төлөх хангалттай хэмжээний хөрөнгө бол байгаа

hi

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: 40 сая долларыг төлөх хангалттай хэмжээний хөрөнгө бол байгаа

   "Эрдэнэт" үйлдвэр хохирогч. 40 сая долларын хохиролтой байхад Жастын Батхүүгийн хэргийг хааж болохгүй. Шинэ томилогдсон прокурор нийгэмд дуулиан тарьсан хэргүүдтэй холбоотой ажлын хэсэг байгуулж байгаа гэдэг мэдээлэл албан шугамаар авсан. Тэр хүрээндээ шалгаж байгаа байж магадгүй гэж бодож байна. ЗГХЭГ-аас комисс томилж байгаа. Энэ нь дээр ТӨБЗГ-ын дарга Б.Ганбатаар ахлуулна. Маш яаралтайгаар 40 сая долларынхоо өрийг барагдуул гэж байгаа. Хэрвээ барагдуулж чадахгүй бол "Эрдэнэт" үйлдвэрийн захирал, төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газрын даргатай хариуцлага тооцно. 9 сар хүртэл хугацаа өгсөн. Хууль хяналтын байгууллагаас хамаарах асуудал ч ТӨБЗГ-ын дарга болон Эрдэнэт" үйлдвэрийн захирал бол өөрсдөөс шалтгаалах бүх зүйлээ хийх ёстой. Бидэнд ирж байгаа мэдээллээр 40 сая долларыг төлөх хангалттай хэмжээний хөрөнгө бол байгаа. Энэ хөрөнгө 3-4 хүнд шилжсэн ямар замаар шилжсэн бэ? гэдэг дээр асуудлууд байгаад байна. Хууль хяналтын байгууллагуудын дүнгүүд эцэслэгдээд ирэхээр тодорхой болох болов уу гэж үзэж байгаа. 9-р сар хүртэл Эрдэнэт" үйлдвэрийг хохиролгүй болгох дээр шахаж ажиллаж байгаа. 

Хаха 1 9 Таалагдсан 0 Гунигтай 6 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0