Шадивлан зусланд гарсан түймрийн унтраахаар 57 алба хаагч ажиллаж байна

hi

Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлан зусланд шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:00 цагт ирсэн. 

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74, 34, 10, 63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Түймрийн улмаас 6 айлын зуслангийн байшин шатаж байсан бөгөөд галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хаха 1 1 Таалагдсан 1 Гунигтай 2 Нүдний булай 6 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0