Үр хөндөлт хийх зөвшөөрөлтэй 20 гаруй эмнэлэг байдаг

.

Эрүүл мэндийн сайдын А/183 тушаалаар батлагдсан “Хууль бус үр хөндөлтийг бууруулах олон талт ажлын хэсэг” хуралдаж, хууль бус үр хөндөлтийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсрууллаа. Өөрөөр хэлбэл, ажлын хэсгийн хурлаар үр хөндөх ажилбар хийж буй эрүүл мэндийн байгууллагад хяналт тавих, үр хөндөх эмийг эмийн сан, зах дээр зарж  байгаа эсэхэд  хяналт тавих, иргэдийн дунд үр хөндөлтийн хор уршиг хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх, гэр бүл төлөвлөлтийн орчин үеийн арга хэрэгслийг сурталчлах, нийгмийн сүлжээгээр олон нийтэд түгээх үйл ажиллагааг идэвхжүүлэн, мэдээлэл, сургалт сурталчилгааг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Нийслэлийн эрүүл мэндийн газраас явуулсан судалгаанаас харахад, 2016 онд улсын хэмжээнд үр хөндөлтийн 14164 тохиолдол бүртгэгджээ. Мөн үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийн 60 орчим хувь нь 20-29 насныхан байдаг байна. Манай улс 1992 оноос хойш үр хөндөлтийг чөлөөтэй болгосон бөгөөд нийслэлийн хэмжээнд үр хөндөлт хийх эрхтэй нэг, хоёр, гуравдугаар төрөх, ЭХЭМҮТ, тусгай зөвшөөрөлтэй хувийн 20 гаруй эмнэлэг байдаг ч зөвшөөрөлгүй, хувийн эмнэлэгт хэдэн хүн үр хөндүүлж байгааг мэдэх боломжгүй.  Нөгөөтэйгүүр үр хөндүүлж буй өсвөр насны охидын тоо нэмэгдсэн. Хэдхэн жилийн өмнө  12 настай таван охин хүсээгүй жирэмслэлтээс болж, үр хөндүүлснээс болж тэдний нэг нь хүүхдийнхээ хамт өөд болсон. Мөн үр зулбуулах эм ууснаас болж хордсон хэргүүд ч гардаг байна. Өмнө нь дунд сургуулийн 17-18 настай охид үр хөндүүлэх гэж ирдэг байсан бол одоо залуужиж 14-15 насныхан ирдэг болсон гэж байна. Түүнчлэн Зөвшөөрөлгүй эмнэлэгт хандан ариутгал хамгаалалтын шаардлага хангаагүй орчинд халдвар авах, шаардлагатай тусламж үйлчилгээг хүртэж чадахгүй байх эрсдэл өндөр. Тиймээс Хууль бус үр хөндөлтийг бууруулах олон талт ажлын хэсгийнхэн гэр бүл төлөвлөлтийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулах сургалтыг тогтмол зохион байгуулж, эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа өнөө үед олон улсын байгууллагуудаас жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслээр хангах тал дээр хүсэлт тавин шийдүүлэхэд анхаарахыг санууллаа. Мөн төр засгаас залуу гэр бүлийг дэмжсэн бодлогын дэмжлэгт орчинг бүрдүүлж, залуучуудыг гадаад улс руу ажиллахаар явахад гэр бүлтэй нь хамт явуулдаг болох, үр хөндөлтөд хүргэж буй нийгмийн эрсдэлт хүчин  зүйлс болох архидалт, биеэ үнэлэлт, гэр бүл салалтад анхаарч, чиглэсэн үйл ажиллагааг цогцоор нь авч хэрэгжүүлэх шаардлагатай гэлээ. Э.Бат-Уянга

Хаха 31 18 Таалагдсан 22 Гунигтай 17 Нүдний булай 14 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 81